
Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ мөн Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/-ийг хэлэлцэхээр товложээ. Улмаар энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх аж.