Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

10

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

11

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

11

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

13

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

10

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

10

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

8

ДАРХАН-УУЛ: Энэ жил 18.7 мянган тонн ургац хураан авна
ах

121

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

37

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

21

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна
ах

Монгол Узбекистан хоёр улсын эдийн засгийн харилцаа тогтвортой өсөж байна

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Узбекистан Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол–Узбекистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ зохион байгууллаа.

Бизнес уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Шадар сайд С.Амарсайхан, Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын сайд И.Кудратов, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Узбекистаны Худалдаа аж үйлдвэрийн танхимын Тэргүүлэгч Д.Вахабов нар үг хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцлоо.

Хоёр орны бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуй, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны экспорт, импорт, ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик салбаруудад хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг хэллээ.

Тус форумд хоёр талын төлөөллүүд, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч, тээвэр логистик зэрэг 20 гаруй салбарын 250 орчим бизнес эрхлэгчид оролцсон юм.

Форум Монгол болон Узбекистаны эдийн засгийн гол салбарууд болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв илтгэлүүдээр үргэлжиллээ. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн, хэрэгжилт, цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалаар “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж байсан. Тус хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт мал эмнэлэгтэй холбоотой мэдлэг, туршлага солилцох мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Өнөөдөр эдгээр шийдвэр бодит ажил болон хэрэгжиж, “Узбекистаны худалдааны төв” Улаанбаатар хотноо нээгдэж, хоёр орны бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих боломжтой бодит платформ болон хөгжүүлж байна.

  • Шинээр батлагдсан Ташкент–Бишкек–Өрөмч–Улаанбаатар авто коридор логистикийн зардлыг бууруулж, хугацааг богиносгож, экспорт, импортын урсгалыг эрс нэмэгдүүлэх чухал суурь болж байна. Улаанбаатар–Ташкентын шууд нислэг 2025 оны хоёрдугаар хагаст эхлэхээр төлөвлөгдөж байгаа нь аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын солилцоог эрчимжүүлнэ.
  • Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, амьд мал экспортлох, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох үйл ажиллагаа илүү оновчтой, шууд чиглэлд шилжих боломж бүрдэж байна.
  • Узбекистан улс бол манай үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан Төв Азийн зах зээлд нэвтрэх стратегийн гарц. Харин Монгол Улс ч тус улсын хувьд Зүүн Азийн чиглэлд хүрэх дэд бүтцийн хамтын түнш юм.

Уулзалтад оролцогч талууд дараах салбаруудад хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг тэмдэглэв. Үүнд:

• Хөдөө аж ахуй (мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн)

• Хүнсний ногооны экспорт, импорт

• Ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн

• Эрчим хүч, дэд бүтэц

• Санхүү, хөрөнгө оруулалт

• Тээвэр, логистикийн салбарууд багтаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Узбекистан хоёр улсын эдийн засгийн харилцаа тогтвортой өсөж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх