
Үндэсний ууган үйлдвэр Сүү ХК нийгмийн хариуцлагын хүрээнд тавдугаар сарын турш ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 500 гаруй хүүхэд, багачуудыг Сүү ХК-ийн үйлдвэртэй танилцах аялалд урин оролцууллаа.Хүнсний аюулгүй байдал, эрүүл хэрэглээ, үндэсний үйлдвэрлэлийн ач холбогдлыг залуу үед ойлгуулах нь үйлдвэрлэгчдэд нэн чухал билээ. Иймээс бяцхан хэрэглэгчдэд
– Сүү, тараг, зайрмаг зэрэг бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгдэх үйл явц,
– Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, лабораторийн хяналтын үйл явц,
– Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийн зохион байгуулалт зэрэг бүхий л шат дамжлагыг газар дээр нь үзэж танилцах боломжийг олгож,
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн үйлдвэрийн танилцуулга төдийгүй, хүүхэд залуусыг эрүүл хүнсний хэрэглээний зөв дадалд уриалсан, нээлттэй, боловсрол олгох сайн туршлага болж чадсан гэдэгт итгэл дүүрэн буй. Ингэснээр өдөр тутмын хэрэглээ болсон сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, эрүүл монгол иргэнийг бий болгохын сацуу ирээдүйд сүүний салбарыг сонгон ажиллах хүүхэд, багачуудын хүсэл эрмэлзлийг өсгөн, чадавхтай, хариуцлагатай боловсон хүчнийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой аж.