
“Монголын Эдийн засгийн форум-2025” 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Монголын Эдийн Засгийн Форум нь 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргахад чиглэсэн үндэсний тэргүүлэх платформ юм.
Энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, Хүнсний хангамж сэдэвт хэлэлцүүлгийн Панелистаар ажиллах юм.
Монголын Эдийн засгийн форумаар дараах сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
- Хүнсний хангамж
- Бизнест ээлтэй монгол
- Тодорхойгүй байдалтай нүүр тулах нь
- Олон улсаас хөрөнгө оруулалт татах нь
- Хот төлөвлөлт, хотын эдийн засаг
- Урт хугацааны баялгийн удирдлага
- Бүсчилсэн хөгжил ба тээвэр логистикийн хөрөнгө оруулалт
- Шинэ боломж ба эрсдэл
- Дижитал эрин
- Сэргээгдэх эрчим хүчний асуудал ба шийдэл
- Маргаашийн ажиллах хүчин
- Стратегийн нөөц ба нийлүүлэлтийн гинжин хэлхээ
- Чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ
- Тогтвортой олборлолт
