
Аймгийн 100 жилийн ойгоор хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгч нарт энэ сарын 7-нд эрүүл ахуйн сургалт явууллаа.
Сургалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилт, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, чанаргүй болон хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар зөвлөмж өгсөн юм. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой мэдээллийг өгсөн энэхүү сургалтыг Эрүүл мэндийн яамны улсын ахлах байцаагч байсан Я.Батцагаан удирдан явууллаа.
Аймгийн 100 жилийн ойгоор 1400 орчим иргэн, аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгсөн байна. Үүнээс 400 орчим нь хоол үйлдвэрлэхээр санал гаргажээ.