
“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо үргэлжилж байна.
Энэ хүрээнд 2025 оны “БНХАУ-ын хойд нутгаа хөгжүүлэх нээлттэй бодлогын судалгааны форум” боллоо.

Форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг оролцож манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, Аюулгүй байдал” хөдөлгөөний үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл танилцууллаа.


Тус форум нь бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх, бусад улс орнуудтай харилцах бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлох зорилготой байв.
