
Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан уламжлалт “Цагаан сар” нэг цэгийн үзэсгэлэн худалдааг энэ оны 02 дугаар сарын 02, 03-нд Сайншанд сумын “Далай шанд” захад зохион байгуулна.
Сар шинийн баярын идээ ундаа, цагаан идээ, бэлэг, хувцас, эд хэрэглэлийг нэг дороос хүргэх зорилготой үзэсгэлэн худалдаанд орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хоршоо оролцож мах, сүүн бүтээгдэхүүн, үндэсний хувцас, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг уламжлалтай.
Үзэсгэлэн худалдааны үеэр мах, сүү, нарийн боов, бүтээгдэхүүний баглаа боодол, жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч чиглэлээр шилдгүүдийг тодруулж урамшуулдаг. Энэ жил говийн нутгаар цас багатай дулаахан, өнтэй өвөл болж байгаа тул малын мах тарган, ашиг шим сайтай байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
