
Сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг Архангайн “Цагаан идээний нэгдсэн худалдаа”-г Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд 2026 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 10 сумын 140 орчим малчин өрх, аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож, нутгийн цагаан идээ болон уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ нийслэлийн иргэдэд хүргэж байгаа билээ.
10 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны хүрээнд нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд 120 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг
