Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдах Монгол-Оросын бизнес уулзалтад оролцохоор “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл ОХУ-ыг зорилоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, экспортын шинэ гарцыг нээхэд түүхэн ач холбогдолтой юм.
Бизнес уулзалтад оролцож буй төлөөлөгчид:
Л. Баваасан – “Нордроуд” ХХК
Ж. Монголжингоо – “Туушин” ХХК
Д. Эрхэмбаяр – “Тесо групп”
М. Бат-Эрдэнэ – “Дорнод мах маркет”
Б. Гантулга – “Сүү” ХК
Г. Ганчимэг – “АПУ” ХК
Айлчлалын гол зорилго:
Экспортыг нэмэгдүүлэх: Монгол брэндийг ОХУ-ын зах зээлд таниулж, худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлэх.
Түншлэлийг бэхжүүлэх: Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах.
Логистик ба Технологи: Тээвэрлэлтийн шинэ шийдэл болон технологийн туршлага солилцох.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын шилдэг аж ахуйн нэгжүүд ийнхүү нэгдэж, олон улсын тавцанд эх орноо төлөөлж байгаа нь бахархмаар үйл явдал юм.
Эх орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар мордсон эрхэм төлөөлөгчиддөө амжилт хүсье. Айлчлалын ганзага нийлж, үйлс бүхэн нь бүтэмжтэй байх болтугай!
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн дагуу харилцан татваргүй нийлүүлэх 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг багцлан хүргэе.
Энэхүү хэлэлцээр нь 3 жилийн хугацаатай бөгөөд манай улсын экспортыг дэмжих, нөгөө талдаа импортын зарим бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилготой.
1. Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн 367-375 төрөл
Монголын талаас голчлон хөдөө аж ахуйн гаралтай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг 15-50%-ийн татваргүйгээр ЕАЭЗХ-ны зах зээлд (Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз) гаргана.
Голлох бүтээгдэхүүнүүд
Ноос, ноолуур 204
Ноолууран цамц, ороолт, малгай, нэхмэл эдлэл, хөнжил, ноосон даавуу.
Арьс шир 60
Арьсан гутал, цүнх, бээлий, дээл, хувцас, боловсруулсан арьс.
Мах, махан бүтээгдэхүүн 29
Үхэр, хонь, ямаа, адууны мах, лаазалсан махан бүтээгдэхүүн, хиам.
ХАА-н бусад бүтээгдэхүүн 82
Сүү, цагаан идээ, чацаргана, төмс, малын өөх тос, өлөн гэдэс.
2. ЕАЭЗХ-ноос импортлох бүтээгдэхүүн 375 төрөл
Холбооны улсуудаас манай улсад үйлдвэрлэдэггүй эсвэл хомсдолтой байдаг барааг 5%-ийн импортын татваргүйгээр оруулж ирнэ.
Хүнсний бүтээгдэхүүн 89 төрөл: Ургамлын тос, бордоо, зарим төрлийн хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүн.
Аж үйлдвэр ба Техник 181 төрөл: Хөдөө аж ахуйн машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл.
Эрдэс, химийн бодис 47 төрөл: Бордоо, химийн нэгдлүүд, полимер бүтээгдэхүүн.
Барилгын материал: Цемент болон бусад нэр төрлийн материалууд.
