
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Оросоогийн Батгэрэлд “Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээлээ.
Оросоогийн Батгэрэл нь Улсад нийт 20 жил ажиллаж 2006 оноос одоог хүртэл Өгөөмж Архад компанид үйлдвэрийн технологич албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
