
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Болдбаатарын Гэрэлсайханд “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртээлээ.
Болдбаатарын Гэрэлсайхан нь Улсад нийт 12 жил ажиллаж 2019 оноос одоог хүртэл Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоонд үйл ажиллагаа хариуцсан албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
