
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Содномын Доржпаламд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртээлээ.
Содномын Доржпалам нь Улсад нийт 45 жил ажиллаж 2000 оноос одоог хүртэл Мах импекс компанид хиамны чаналгын ажилтан албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
