Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Бизнес төлөөлөгчдийн баг Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа

26

“Монгол–Казахстаны бизнес форум”-д 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

24

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар Казахстан Улс дахь бизнес аяллаа эхлүүллээ

25

“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо

7

№151 | Увс аймаг I МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун таван аймагт ажиллалаа

17

ХОВД: Энэ жил 3500 га талбайд тариалалт хийнэ

36

КОПИА Монгол төвийн 2026 оны төслийн зөвлөх хорооны анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа

99

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

12

Нэвтрүүлэг №150 | Ховд, Говь-Алтай I Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун таван аймагт ажиллалаа

15

Багахангай дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа
ах

99

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

64

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж байна

47

Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

44

Багануур дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр “Есөншанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатарыг сонголоо

36

КОПИА Монгол төвийн 2026 оны төслийн зөвлөх хорооны анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа

31

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Багануур дүүрэгт боллоо

26

“Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

26

“Монгол–Казахстаны бизнес форум”-д 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

25

“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо

24

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар Казахстан Улс дахь бизнес аяллаа эхлүүллээ

19

ДОРНОГОВЬ: Үхрийн мах 22-26 мянган төгрөгийн үнэтэй байна

17

ХОВД: Энэ жил 3500 га талбайд тариалалт хийнэ
ах

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

“2023-2027 онуудад НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцэх Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны техникийн хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Энхболд Засгийн газрыг төлөөлсөн холбогдох яамдын болон НҮБ-ын байгууллагуудын эксперт, мэргэжилтнүүд оролцов.

2023–2025 оны хугацаанд НҮБ нь Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүчний шилжилт, цахим шилжилт, залуучуудын хөгжлийг дэмжих, хүртээмжтэй, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэх зэрэг олон салбар, чиглэлээр нийт 160 орчим хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.

Энэхүү хурал нь эдгээр хүчин чармайлт нь зорилтот бүлэгтээ хүрч, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа эсэх, тогтвортой системийн түвшний нөлөөллийг бий болгож байгаа эсэхийг үнэлэх боломж олголоо.

2023–2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 224.6 сая ам.доллар шаардлагатай. 2025 оны эцсийн байдлаар 130.3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 2026–2027 онд хэрэгжүүлэхэд зориулан 27 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна.

НҮБ нь хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зорилтот бүлэгтээ тодорхой үр дүнгээ өгч байна.

Тухайлбал:

  • Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Хүний папилома вирусын халдварын эсрэг вакцинжуулалтыг дэмжсэнээр зорилтот насны охидын хамралт 54.6%-дхүрсэн.
  • НҮБ-ын дэмжлэгтэй хөтөлбөрүүдээр дамжуулан 25,820 гаруй хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн.
  • Хүүхдийн хөгжил, цахим болон олон нийтэд суурилсан суралцахуйн хөтөлбөрийн шинэчлэлийн үр шимийг 27,000 гаруй суралцагчид хүртжээ.
  • Цахим төвүүд, сургууль, олон нийтэд суурилсан мэргэжлийн ур чадварын хөтөлбөрт 37,000 гаруй суралцагч хамрагдаж, ур чадвараа хөгжүүлсэн.
  • 2,694 залуучууд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТМСТ), дижитал ур чадвараар хангагдсан байна

Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орныг хамгаалах чиглэлээр дараах үр дүнг онцолж байна. Үүнд:

  • Үндэсний үйлдвэрлэгчид, өртгийн сүлжээг бэхжүүлж, хөдөө аж ахуй болон газрын тогтвортой менежментийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 1,480 гаруй хүн, аж ахуйн нэгч бизнес эрхлэх болон техникийн ур чадвараа бэхжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн.
  • Хот суурин газар, хүн амын суурьшлын бүсэд уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас сэргийлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 760,140 гаруй хүн хүртэв.
  • УБ хотын гэр хороололд ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулсанаар 366,900 гаруй хүн эрүүл ахуйн нөхцлөө сайжруулжээ.
  • Нийт 20,632 хүн цэвэр, эрчим хүчний халаалт, дулаалгын шийдлүүдийн ашиг тусыг хүртжээ. Тухайлбал, УБ хотын гэр хорооллын 17,430 иргэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гэрээ дулаалж, дулаан гэрт тохьтой өвөлжиж, мөн нүүрсний хэрэглээнээс татгалзжээ.
  • Сургууль, цэцэрлэг болон багийн төвүүдэд нарны дулааны болон газрын гүний дулааны насосын системийн суурилсанаар 1,081 хүүхэд, багш нар эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байранд суралцаж байна.

Хамтын ажиллагааны хүрээ дунд шатандаа орж, дараагийн мөчлөг (2028–2032)-ийн бэлтгэл эхэлж буй энэ үед оролцогчид хамтын төлөвлөлтийг бэхжүүлэх, зорилгодоо тодорхойлсон үр дүнд хүрэхэд ахиц гаргах, яам хоорондын уялдааг сайжруулах, тоон болон чанарын үр дүнг ил тод хянах зэрэгт анхаарах ёстойг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв
Хэл солих
Мэдээлэл хайх