
Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд өнөөдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 22 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин нэг кг хонины махыг дунджаар 20 мянга, нэг кг ямааны махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй адил түвшинд байгаа үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.
Ташрамд. Ховд аймгийн малчид өнгөрсөн онд 3.2 сая толгой мал тоолуулжээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 500 мянга орчим толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөө гаргасан ба орон нутгийн зарим махны үйлдвэр гадаад улс руу мах экспортолж байна.
Эх сурвалж: https://www.montsame.mn/
