
Булган аймгийн Шуурхай штаб сумдын Шуурхай штабын төлөөлөлтэй цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Хурлын үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хаваржилтын явцын талаар танилцуулга хийв. Мөн сумдын төлөөллүүд орон нутагт хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ аймгийн Шуурхай штабт танилцууллаа.
Аймгийн Шуурхай штабын хурлаар Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Тэшиг суманд хаваржилт хүндрэлтэй байгаа тул аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 40 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, мөн хаагдсан зам, давааг нээх зорилгоор туулах чадвар сайтай авто машин болон шатахууны дэмжлэгийг Тэшиг, Орхон, Сайхан суманд үзүүлэх шийдвэр гаргалаа.


