МЦНХ-ны аймаг, дүүргийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарын цугларалт боллоо.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалтын дагуу иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх ажлыг орон нутагт идэвхжүүлэх, МЦНХ-ны орон нутгийн салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор МЦНХ-ны аймаг, дүүргийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарын цугларалтыг (2026.03.15) МЦНХ-ны байранд зохион байгууллаа.

Цугларалтаар салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай сургалт зохион байгуулж, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Одбаяр Монгол Улсын гадаад харилцааны асуудлаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр хүнсний аюулгүй байдлын асуудлаар, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төвийн дарга хурандаа Б.Содбилэг “Үндэсний эв нэгдэл” сэдвээр, БХЯ-ны газрын дарга хурандаа Р.Энхболд БХЯ-аас орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн цэргийн штаб ба МЦНХ-ны салбар холбоодын хамтын ажиллагаа” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга хошууч Э.Батмөнх “Төв орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, МЦНХ-ны салбар холбоотой хамтран ажиллах бодлого, чиглэл” сэдвээр тус тус мэдээлэл хийж, цугларалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

