
“Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих (mon-shep)” төслийн хүрээнд тариаланчид “зарахын тулд тарих” буюу зах зээлийн эрэлтэд тулгуурлан тариалалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшин өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, зах зээлийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг олгох юм.
Монгол Улсын Засгийн газраас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтран хэрэгжүүлж байгаа “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих (mon-shep)” төсөл нь Монгол Улсад 2024 оноос хэрэгжиж эхэлжээ.
Төслийн зорилго нь Монгол Улсын 6 аймгийн 12 сум, 1 дүүргийн өрхийн ногоочдыг хамруулан зах зээлд суурилсан хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх зорилготой юм.
Уг төсөлд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Мандал, Шаамар сумд хамрагдаж байна. Өнөөдөр Шаамар, Сүхбаатар сумдын төмс, хүнсний ногоо тариалагч иргэдэд төслийн танилцуулга хийж, зах зээлд чиглэсэн тариалалтын арга барилд суралцах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
