
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Говь-Алтай аймагт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнгийн талаар танилцуулж, орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо.

Говь-Алтай аймгийн эдийн засгийн суурь салбар болох хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуй зонхилж байна.
Уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Жаргалтөр Хүрдэт” ХХК-ийн захирал Т.Оюунчимэг сонгогдлоо.



Орон нутгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2025 онд 300 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр батлан үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд мах, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо 100% хангадаг.




