
Багануур дүүрэгт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.
Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Багануур дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбар нь нийслэлийн хэмжээнд мал аж ахуй давамгай хөгжсөн онцлогтой бөгөөд мал сүргийн тоогоороо тэргүүлэх бүсүүдийн нэгт тооцогддог. Үүний зэрэгцээ газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой өргөжин тэлж, аж ахуйн нэгж, өрхийн оролцоотойгоор төмс, хүнсний ногооны тариалалт жилээс жилд нэмэгдэж, дотоодын хүнсний хангамжид бодит хувь нэмэр оруулж байна.

Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Багануур дүүргийн салбар холбоог байгуулж, даргаар “Есөн шанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатар сонгогдлоо.


