
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес тур аяллын хүрээнд оролцогчид “Мөнхийн Болор” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бизнес аялалд “Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Бумцэнд, Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр тэргүүтэй холбооны 60 гаруй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна.
Тус компани нь 2003 оноос хойш мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч юм. Өдөрт 15 тонн хүртэл хүчин чадалтайгаар 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байна.
Үйлдвэрлэлийн явцад орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ОХУ болон ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран туршлага солилцон ажиллаж байгаа нь онцлог байлаа.
Аяллын үеэр оролцогчид үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанарын хяналтын үйл явцтай танилцаж, туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Бизнес тур аялал нь харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих чухал арга хэмжээ боллоо.





