
Хөвсгөл аймагт 2026 оны хаврын тариалалт 4 дүгээр сарын 24-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай байна.
Энэ хавар нийт 20 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, гурилын хэрэгцээг 100 хувь хангах, мөн төмс, хүнсний ногооны дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Хаврын тариалалтад 105 аж ахуйн нэгж үр тариа, 300 гаруй иргэн хүнсний ногоо, 210 аж ахуйн нэгж иргэн төмс тариалж байна.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 19.8 мянган тонн улаанбуудай, 3.1 мянган тонн хүнсний ногоо, 1.7 мянган тонн төмс, 1.1 мянган тонн тосны ургамал, 7.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Ингэснээр орон нутгийн улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 35.7 хувь, хүнсний ногооны 29.8 хувийг дотоодоос хангажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
