
Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргасан. Нийт 102 тн нөөцийн мах бэлтгэснээс өнөөдрийн байдлаар 75.15 тн махыг худалдаанд гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт хүнсний 20 дэлгүүрээр нийт 16.9 тн мах нийлүүлжээ. Үүнээс үхрийн мах 4.42 тн, хонины мах 7.87 тн, ямааны мах 4.63 тн борлуулсан байна. Нөөцийн махны худалдаа хэвийн үргэлжилж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.Нийт 50 хоногийн хугацаанд худалдаанд гаргаж борлуулсан 75.15 тонн махнаас үхрийн мах 29.97 тонн, хонины мах 30.66 тонн, ямааны мах 14.51 тонн тус тус нийлүүлсэн байна.
Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 16300, хониных 14800, ямааны махыг 11200 төгрөгөөр худалдаж байна.
Эх сурвалж: Монцаме агентлаг
