Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

13

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

5

№159 | “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын төлөөллүүдтэй уулзлаа

8

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

95

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

97

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

123

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-д ажиллалаа

102

Байгальд ээлтэй, хүний биед аюулгүй Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр нээлтээ хийлээ

67

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

72

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

15

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ
ах

123

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-д ажиллалаа

97

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

95

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

13

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

8

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

5

№159 | “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын төлөөллүүдтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийн талаар өглөөний хэлэлцүүлэг өрнүүллээ/2026.06.09/

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэлсэн юм.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен болон баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцлоо.

Үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломж, татварын бодлоготой холбоотой санал хүсэлтээ тусган хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын үндэс бөгөөд хүнс үйлдвэрлэгчид бол жинхэнэ эх орончид гэдгийг УИХ-ын дарга онцлов. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, эрсдэл, тэвчээрийг өндрөөр үнэлдэгээ тэрбээр тодотгоод, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний санал хүсэлтийг хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгаж, баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар зорьж байгааг онцлов.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Бараа бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь улсын эдийн засагт учирч буй сорилт юм. Тавдугаар сарын байдлаар инфляц 11.1 хувь буюу 2 оронтой тоонд хүрсэн. Үүний 57 хувь буюу талаас илүүг нь дан ганц хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Манай улс өндөгний хэрэглээгээ 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 80 гаруй хувийг дотооддоо хангадаг болсон нь дэвшил юм. Гэхдээ иргэд орлогынхоо дийлэнхийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа энэ үед төр засаг яаралтай зохицуулалт хийх, дотоодод үйлдвэрлэх хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргах ёстой гэлээ.

Төмс, мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж байгаатай холбоотойгоор үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглэв. Үүнд:

  • Тариалалт ид хийгдэж байгаа энэ үед тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, үр, бордоо, шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангах;
  • Улирлын хамааралтай хүнсний үнийн савлагааг сууриар нь шийдвэрлэхийн тулд хүнс үйлдвэрлэгчид, зоорь агуулах барьж буй аж ахуйн нэгжүүдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
  • Түрээсгүй өргөтгөсөн худалдааны цэгүүдийг байгуулах замаар шат дамжлагыг багасгаж, иргэддээ хямд үнээр хүнсний бүтээгдэхүүн хүргэх менежментийг хийх хэрэгтэйг онцолсон юм.

Хүнсний салбарын төлөөлөгчидтэй хийсэн нээлттэй уулзалтаар гарсан санал, санаачилгыг Засгийн газар, Улсын Их Хурал хамтран ажил хэрэг болгож, иргэдийг эрүүл, хямд хүнсээр хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, татварын бодлогыг бизнес эрхлэгчдийн оролцоотой гаргах нь бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа уулзалтын төгсгөлд онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд дотоодын үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, татварын асуудалд оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үр дүн гарах хүлээлттэй байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх