
Эрүүл хооллолтын үндсэн зарчим
Эрүүл хооллолт нь:
- Хангалттай байх – бие махбодод шаардлагатай бүх шим тэжээлийг хангах.
- Тэнцвэртэй байх – авсан илчлэг болон зарцуулсан илчлэг тэнцүү байх.
- Хэмжээтэй хэрэглэх – эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсийг хэтрүүлэхгүй байх.
- Олон төрөлтэй байх – төрөл бүрийн шим тэжээлтэй хүнс хэрэглэх.
Нүүрс ус
- Өдрийн нийт илчлэгийн 45-75 хувь нь нүүрс уснаас бүрдэх нь зохистой.
- Бүхэл үр, хүнсний ногоо, жимс, буурцагт ургамлыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
- 10-аас дээш насныхан өдөрт 400 граммаас доошгүй жимс, хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөж байна.
- Өдөрт 25 грамм эслэг авах хэрэгтэй.
Сахар
- Чөлөөт сахарын хэрэглээ нь нийт илчлэгийн 10 хувиас бага, боломжтой бол 5 хувиас бага байх ёстой.
- Чихэрлэг ундаа, боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах хэрэгтэй.
Өөх тос
- Өдөрт авах нийт илчлэгийн 30 хувиас ихгүй нь өөх тос байхыг зөвлөж байна.
- Ханаагүй тос (загас, самар, чидун тос гэх мэт)-ыг түлхүү хэрэглэнэ.
- Транс тос болон ханасан өөх тосны хэрэглээг багасгах хэрэгтэй.
Уураг
- Өдөрт авах нийт илчлэгийн 10-15 хувь нь уургаас бүрдэх нь хангалттай.
- Уургийг амьтны болон ургамлын гаралтай хүнснээс хослуулан авах нь зүйтэй.
Давс
- Насанд хүрэгчид өдөрт 5 граммаас бага давс хэрэглэх ёстой.
- Давс ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах хэрэгтэй.
Витамин, эрдэс бодис
- Жимс, ногоо, бүхэл үр, буурцаг, самар, өөх багатай мах зэрэг олон төрлийн хүнс хэрэглэх нь амин дэм, эрдсийн хэрэгцээг хангана.
Нярай, бага насны хүүхэд
- Хүүхдийг эхний 6 сар зөвхөн эхийн сүүгээр хооллох.
- Хөхүүлэлтийг 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэх.
- 6 сартайгаас нь шим тэжээлтэй нэмэгдэл хоол өгөх.
ДЭМБ-ын зөвлөмж
Засгийн газар, хүнсний үйлдвэрлэгчид болон иргэд хамтран:
- Эрүүл хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх,
- Давс, сахар, өөх тос ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах,
- Хүүхдийг эрүүл хооллолтод сургах,
- Хүнсний шошго, мэдээллийг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.


Hey everyone! I’m looking for new online game to place my bets. Has anyone tried jogo365bet and can share their experiences? Good or bad, I wanna know! Visit here: jogo365bet
What’s up, peeps? Checking in on jljllph. It’s got this chill vibe that I appreciate. Plus, they seem to update their games regularly. Not bad at all!
If you’re looking to place some bets, jl99bet seems like a solid option. Good odds and a fairly user-friendly interface. I’d say give it a shot! Wager away here: jl99bet