Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ЭМЯ-Д ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн яаманд танилцуулах уулзалт боллоо.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яамыг төлөөлөн:

  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд
  • ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох
  • ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд
  • ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Бямбатогтох
  • ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Пүрэвдулам
  • ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргжилтэн Б.Дөлгөөн

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

Хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал хүний эрүүл мэндэд нөлөөлөх чухал хүчин зүйн юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах шаардлагатай.

ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээг нэрэлсэн байдаг. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад татан оролцуулах, идэвхжүүлэх ажлууд багтжээ. Мөн хоол тэжээлийн гурвалсан дарамт /Хоол тэжээлийн дутал, амин дэм, эрдсийн дутал буюу далд өлсгөлөн, илүүдэл жин/-ад өртсөн хүүхэд эсэн мэнд өсөж торних боломжгүй болдог.

Цаашид ЭМЯ-ны зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.

  • Хүнсний шимэгчийн болон вирусын бохирдол, хүнсний бохирдлын өртөлтийн (пестицид, хүнд метал, эмийн бодис, цацраг идэвхит бодис г.м) үнэлгээг хийх;
  • Шинэ технологиор үйлдвэрлэгдсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнс зэрэг дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн хүнсний эрсдэлийг үнэлэх мэргэжилтэн бэлтгэх, лабораторийн чадавхийг сайжруулах;
  • Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах;
  • “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • “Хоол тэжээлийн далд өлсгөлөн“ бууруулах – аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.
  • Ерөнхий сайдын захирамж (хоол тэжээлийн боловсрол, илүүдэл жин, хөдөлгөөн)
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ЭМЯ-Д ТАНИЛЦУУЛЛАА
Хэл солих
Мэдээлэл хайх