Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний үйлдвэрлэл уриан дор “Намрын ногоон өдрүүд-2022” нэгдсэн арга хэмжээ 7 өдрийн турш зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг иргэддээ танилцуулан, худалдаалах үйл ажиллагаа болсон юм. 7 өдрийн турш зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд оролцсон иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид дотооддоо хийж бүтээж болдог гэдгийг харуулсан үр дүн бүхий арга хэмжээ боллоо гэдгийг онцолсон юм.