Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ДОРНОГОВЬ: Э.Батхуяг: Өдөр бүр шинэ өндөг хэрэглэгчдэдээ хүргэж буйдаа баяртай байдаг

“Өдөр бүр шинэ өндөг” гэсэн өөдрөг уриаг дэвшүүлэн говь нутгийн иргэдэд  эрүүл хүнс түгээж буй нэгэн компанийн үйл ажиллагааг “Хүнсний хувьсгал” буланд онцолж байна. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг монгол хүн бүхэн хэрэглэх  хэрэгцээ шаардлага байгааг соргогоор  харж өндөгний автомат үйлдвэр нээн ажиллуулж буй компани бол Дорноговийн “Мөрөөдлийн говь” ХХК   юм.

Тус компанийн “Шанд эгг” өндөгний ферм 2021 оны аравдугаар сард анхны дэгдээхэйгээ хүлээн авч 2022 оны гуравдугаар сард эхний өндөгөө зах зээлд гаргаснаас хойш  жил гаруй болжээ. Өндөгний үйлдвэрийн дарга Э.Батхуягтай  уулзаж өндөгний аж ахуй, зах зээл, эрэлт хэрэгцээ, тулгамдаж буй асуудлын  талаар  тодруулсан юм.  Тэрээр хэлэхдээ манай компани 30 гаруй мянган тахиатай. Орон нутгийн өндөгний хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг.

Цаашид зуун хувь дотоосоо хангах зорилт тавьсан. Бидний гол зорилго бол хүнсний аюулгүй байдлыг хангаж өдөр бүхэн шинэ өндөг хэрэглэгчдэд түгээх, импортын өндөгийг багасгах зорилго дэвшүүлсэн. Аймгийнхаа иргэдэд өдөр бүхэн шинэ өндөг хүргэж байгаадаа бид баяртай байдаг. Хотоос, тэр тусмаа гадаадаас импортын хэдэн хоногоор тээвэрлэсэн өндөг худалдан авч хэрэглэх, өдөр бүр орон нутагтаа шинэ өндөг хэрэглэх хоёрт ялгаа бий л дээ.

Цаашдаа орон нутгийг хангаж Улаанбаатар болон хөрш зэргэлдээх аймгуудад нийлүүлэх зорилготой. Өндөгний үйлдвэрээ байгуулахдаа анх нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан. Гэхдээ бид жижиг дунд үйлдвэрлэлийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй байна. Барааны үнэ, тээврийн хөлс нэмэгдсэн хэдий ч хэрэглэгчдээ бодоод өндөгний үнийг нэмж чадахгүй л сууна. Санхүүгийн асуудлаас гадна ажиллах хүчний нөөц боломж хамгийн хүндрэлтэй.

Бид арваад хүнийг ажлын байраар хангадаг. Ажилтнуудын зарим нь хэсэг хугацаанд ажиллаж байгаад л солонгос явлаа гээд  ажлаасаа гарчихдаг. Тогтвор суурьшилтай ажлын байр хамгийн чухал байгааг тэрээр ярьсан юм.” Шанд эгг”  өндөгний үйлдвэр Сайншанд хотоос баруун хойшоо 10-аад км-т байрладаг бөгөөд  тахиануудаа “Түмэн шувуут” ХХК-иас, тахианы хоол тэжээлээ мөн л монгол компаниас тус тус худалдан авдаг төдийгүй гадаадаас ямар нэгэн худалдан авалт хийдэггүй  аж.

Тэднийх өндөгөө 450 төгрөгөөр хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж тахианы сангасыг боловсруулан бордоо болгож хэрэглэдэг байна. Өглөө бүхэн шинэ өндөгөө хэрэглэгчдэд хүргэхээр тээвэрлээд ажилдаа гардаг тэдний компани Сайншанд хотоо өдөртөө хэдэнтэй тойрч хүнс барааны дэлгүүрийн харилцагчидтайгаа хамтран ажилладаг байна.

Хүн өдөрт дөрвөөс зургаан ширхэг өндөг идэхэд л өдөрт авах ёстой эрдэс бодис, амин дэм, шим тэжээлийг авч чаддаг байна. Тахианы аж ахуй нь махны ба өндөгний чиглэлийн гэсэн хоёр хэлбэртэй байдаг аж. Өндөгний аж ахуй эрхлэхийн тулд дулаан байр, түүнд тохирсон инкубатор, тэжээл нийлүүлэх үйлдвэр, дэгдээхэй авах газартай байх ёстой аж.

Судалгаагаар өдөрт нэг тахиа ойролцоогоор 150 гр тэжээл хэрэглэдэг бол сардаа 4,5 кг тэжээл, өдөрт 250 гр ус хэрэглэдэг байна.

Мод үржүүлгийн ажил

Тус компани  өнгөрсөн жилээс мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж эхэлжээ. “Тэрбум  мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  нийт найман га  газарт улиас, хайлаас, агч, сухай зэрэг говь нутагт ургах боломжтой 30 гаруй мянган  модыг тарьж эхэлсэн бөгөөд энэ жилээс  бусад газруудад тарьсан модоо худалдах чиглэлээр ажиллаж байна.

Мөрөөдлийн говийн амтат тарвас

“Мөрөөдлийн говь ХХК” одоогоос 10 гаруй жилийн өмнө тус аймгийн Эрдэнэ сумын нутагт байх 18-ын худгийн орчим газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 онд Нийслэл Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2015”, “Монгол хүнс-Органик хүнс” үзэсгэлэн худалдаанд жимс, хүнсний ногооны төрөлд оролцож Узбекстан сортын амтат гуа нь “ШИЛДЭГ ЖИМС, ЖИМСГЭНЭ” шагналыг хүртэж ногоочны нөр их хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж тус компанийн захирал Ч.Баттөгс улсын тэргүүний тариаланч болж байсан юм. Тэднийх тарвас амтат гуа зэрэг хүнсний ногоо тариалдаг. Ер нь Монголд Ховдын тарвас, Дорноговийн тарвас гэх брэнд нэршил болоод удаж байна.

“Дорноговийн тарвас” гэхээр Цагаан цавын эсвэл Эрдэнэ сумын 18-ын тарвасыг илүү онцолдог юм. Дорноговийн тарвас бол говь нутгийн тариаланчдын олон жилийн нөр их хөдөлмөр, сэтгэл, хүчин чармайлтаар буй болж амт чанар нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн нутгийн брэнд билээ. Энэхүү нутгийн брэндийг буй болгох их үйлсэд ч Мөрөөдлийн говь ХХК хүчин зүтгэж байна. Ташрамд дурдахад Дорноговь аймаг махны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангадаг бол гурилан бүтээгдэхүүний 5.4 хувийг, хүнсний ногооны 10.7 хувийг тус тус дотоодоос хангаж байна.

Харин сүүний 76.4 хувь, өндөгний 47 хувийг дотоодоос хангаж буй. Өнгөрсөн жил говь нутгийн тариаланчид 136 га талбайгаас 579 тонн ургац хураан авсан нь өмнөх оныхоос нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ДОРНОГОВЬ: Э.Батхуяг: Өдөр бүр шинэ өндөг хэрэглэгчдэдээ хүргэж буйдаа баяртай байдаг
Хэл солих
Мэдээлэл хайх