Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний хувьсгалыг энгийнчлэн ойлгохуй

Миний нийтлэлүүдэд албадаж хийлгэе, хэрэгжүүлье, бүх нийтийн үйлс болгоё гэсэн уриа дуудлага их явдаг нь жирийн монголчуудыг үргээх, залхаах, гомдоох талтайг ойлгож байна. Тэгж бичсэндээ хүлцэл өчөөд дахин үргэлжлүүлье. Арай өөр өнцгөөс авч үзье.

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ

Та хүн л юм хойно, иднэ, ууна, өмсөнө, зүүнэ, нэг үгээр хэрэглэнэ. Тэгэхдээ тэр их хэрэглээгээ хангах хоёрхон л арга байна. Хүн төрөлхтөн туулсан, амссан, туршлага болгосон. Эхнийх нь Та өөрөө, Таны гэр бүл тэр их хэрэглээний “эд анги”-ийг бүтээнэ, тэгэх мөртөө Та нар өөрсдөө хэрэглэнэ; хоёр дахь нь Та өөрөө, магадгүй Таны үр хүүхэд түүнийг худалдан авч хэрэглэнэ. Худалдан авалт бол “эд анги” бүтээгчдэд өгч буй хишиг болно. Тун болхиор хэлбэл.

Дахиад л нөгөө аксиомоо ярья. Хүн төрөлхтний 5000-6000 жилийн түүх бичлэгийг үлдээжээ. Бүх түүхийнхээ туршид газартайгаа ажиллажээ. Энд аль нэг үндэстнийг онцгойлохгүй. Газар тариалангийн үйлдвэрлэл улам л өргөжин тэлсээр, боловсронгуй болсоор иржээ. Манай Монгол шиг ийм их газар нутагтай улсад хумигдах ёсгүй гэж монголчуудаас бусад нь үздэг юм байна. Учир нь манайх шиг ийм их хүнсний импорт хийдэг улс дэлхийд тун ховор, тэр ч бүү хэл бэлчээргүй, усгүй, малгүй Сингапур, Хонг Конг ч хүртэл ингэдэггүй. Иймд наад захын хэрэглээ болох амин зуулгаа хангах, өлсөхгүй байх шаардлагын гол шалгуур нь хүнсний импортыг эрс багасгаж, ихэнх хүнсээ өөрсдөө бүтээх явдал гэж гардныхан зөвлөж байна. Бас малдаа тэжээл бэлтгэхийг би оруулж бичээд байгаа.

Гадаадын ном зохиол, кинонд зөндөө гардаг даа. Өвс ургаж гүйцлээ, нуга дээр өвс хурааж байгаа, өвс хадлангаа бэлтгэх, өглөө эрт босож нугын өвсийг хадлаа гэх мэт (хязгааргүй олон яригддаг ажил үйлс) нь манай хөдөөд яагаад байдаггүй, эсвэл байсан нь алга болчихсоныг л би гайхаад шогшроод байна! Миний нэг нийтлэлд ийм коммент хийжээ. Шууд эшилье.

Хүнд зүгээр мөнгө битгий өг. Мөнгө чинь бүр нэг илүүдээд байгаа бол нэг хүнээр нүх ухуулаад мөнгө өг. Нөгөө хүнээр тэр нүхээ булуулаад мөнгө өг. Ямар ч энерги зарцуулахгүйгээр хоол иднэ гэдэг бол байгалийн хуулийн эсрэг зүйл. Өт хорхой, амьтан, шувууд бүгд мөлхөж, гүйж, нисэж байж хоолоо олж иддэг юм. Хүн ба амьтад бүгд тийм байхаар бүтээгдсэн гэжээ.

Өвc тэжээл, хоол хүнс гэхгүй арай холоос эхлэн ярья. Миний ажигласан зүйл. Төв Европоос олж мэдсэнээ бичье. Австри, Германы иргэд адил нэг хэлтэй боловч “Эднүүд германаар ингэж ярьдаг” гээд бие биенээ шоглох аястай. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ хамгийн эхэнд ажиглагдсан тул оруулчихлаа. Цаашаа. Хүнд үйлдвэр, машины аж үйлдвэр хөгжсөн Герман нь хавьгүй чинээлэг баян орон. Австри бол хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар тариалан, мал аж ахуй голлосон жижиг орон.

Австрид мал аж ахуйн (ХҮНС) тун энгийн жишээ байна. Гэхдээ бодлогоор хөгжүүлсэн. Сүү. Эхлээд бүх нутаг даяараа жижиг цехүүд ажиллуулж, иргэдээ сүүний бизнесээр орлоготой болгосон. Мал мах, мод үйлдвэрлэл мөн адил. Дараа нь бүсчилнэ. Том үйлдвэрүүдээ босгож, нутаг дэвсгэртээ үйлдвэрээ жигд тараан байршуулжээ. Мал аж ахуй гэхэд л малыг малчдаас нь худалдан авч, мал нядалгааны газарт технологийн дагуу нядалж, “тэр айлын тийм мах” гэсэн хаягтайгаар дэлгүүрүүдээр зардаг. Өөрийн бүтээгдэхүүнээ өөрийн нэрээр ингэж борлуулдаг нэг арга байна. Ашигтай болоод л тэд тэгсэн байх. Манай мянгат, хорин мянгат малчдыг ингэвэл яадаг бол гэж надад бодогддог.

Австрид өндөр технологийн овор багатай, нарийн тоног төхөөрөмж багаж бүхий жижиг жижиг үйлдвэрүүдээ хөдөө нутгаар тархаан хөгжүүлжээ. Заавал хот дотор амьдран суух шаардлага байдаггүй гэдэг нь эндээс улбаатай. Гэхдээ гадаадын юм байх нь байна. Гадаадын (германы голдуу) компаниуд орж ирж зах зээлийг нь эзэлдэг. Тэрийг нь зөвшөөрдөг. Нийтийн аж ахуй, үсчин зурагчин гэх зэрэг сүлжээ нь угаасаа дээр үеэсээ жүүд нарын мэдэлд байсаар ирсэн. Номын дэлгүүр, хүнсний дэлгүүр гээд том дэлгүүрийнх нь сүлжээ голдуу германых. Тэгэхээр л австри хүмүүст эзэмшдэг юм ховор, зүгээр л цалингаас цалингийн хооронд амьдардаг гэх үү дээ? Австри хүмүүс тэгж ярьдаг боловч цаанаа бас учиртай. Ажил хийх гээд ажил эрээд явахад тэдний зарчим нь 1. Өөрийн орны иргэнийг ажлаар хангана; 2. Eвропын Холбооны иргэнийг ажилд авна. Түүний дараа л гуравдагч орны иргэнийг ажилд авах журамтай.

Oдоо манайд солонгосын сүлжээнүүд их болж байна. Нэг мэдэхэд бүх сүлжээ гаднынх болчих вий гэсэн санаа зовнилт байдаг л байх.

Өөр нэг өнцөг. Австрид мэдээж манай нүүдэлчин малчид шиг малчин гэж байхгүй л дээ. Эрт дээр үед байсан байх. Тэгэхлээр тэнд фермер нь мах, сүүний ямар ямар онцлог давуу талтай, Австрид мал аж ахуйгаа хэрхэн бизнес болгодог, мах сүүний зах зээлээ хэрхэн хангадаг тухай сонирхоод үзлээ.

Бичихэд хөөрхийлмөөр зураглал буугаад болдоггүй. Хувийн хэдэн хонио зөвшөөрөгдсөн жаахан газартаа бэлчээдэг. Замын хажуу, гүүрний хажуу тал, тариалангийн талбайн хажуу зурвас гэх газруудаар хонь нь бэлчиж харагддаг. Тэр нь дандаа төмөр тороор хашигдсан байх тул тэр дотроо л бэлчдэг. Манай зах хязгааргүй их тал бэлчээр хөндийг зүйрлэх юм биш. Монгол малчдыг “азтай хүмүүс” гэж гадаадын найз нарынхаа ярьсныг эргээд саначихлаа.

Ойн цоорхой зэрэг газраа хавар 4 дүгээр сард гахайн баасаараа борддог. Дэргэдүүр нь явалтгүй, муухай үнэртэнэ. Бордсон газар нь зундаа саглагар их зүлэг ногоо өвс ургах ба хэсэг хэсгээр тор татаж, тэр дотроо малаа бэлчээнэ. Бэлчээрээ хэсэг хэсгээр нь идүүлнэ. Дотроо бас торон хашаатай. Нэг хэсэгт нь идэж байхад, торны нөгөө хэсэгт өвс нь нөхөн ургана. Хот сууринуудад цэцэрлэгийн зүлгийг зун олон удаа хаддаг хяргадаг. Өвс тэжээлээ хогонд хаяхгүй, шатаахгүй. Заавал нэг бүтээгдэхүүн болгоно. Өвөл зүлгээ дааруулахгүйн тулд өндөр хяргадаг бас нэг технологи бий.

Австрийн өндөр ууланд тариалан эрхлэх, тарих боломжгүй тул, үхэр хонь малаа мөн л тороор зааглаж, бэлчээрээ сэлгээн идүүлдэг. Нэг дүгнэлт байна. Монголын мал шиг зоргоороо бэлчиж идээшилж, нүүдэллэж, малчид нь бэлчээрээ голж, тансаглах цамаархах явдал Австрид байхгүй. Тэнд бэлчээртэйгээ ажилладаг бүхэл бүтэн механизм байна. Газрын үнэ цэнэ гэж тэнд л байна. Бэлчээрээ бордож торддог нь манайд хэвшүүлэх тэргүүн туршлага байж магад.

Их Британийн туршлагыг бас сонирхлоо. Ууландаа чулуун хашаа барьж, малаа хуваарийн дагуу бэлчээдэг уламжлал хэдэн зуун жил (хэдэн мянганаар ярина даа) хэвшиж иржээ. Хонь голдуу малтай. Хонины ноосоо дотооддоо үйлдвэрлэж, нарийн болон бүдүүн ноосон утас гарган авч, ноосон даавуу, ноосон хувцсаа үйлдвэрлэж иржээ. Сургуулийн хүүхдийн форм нь гэхэд л цагаан срочка, хар хөх өнгийн цэвэр ноосон цамц. Тэр нь хүүхдэд дулаан, ээлтэй. Яг дээд зэргийн нарийн ноосоор хийдэггүй тул бага зэрэг ширүүвтэр. Их Британид гутал хувцсаа өөрсдөө хийж, дотоодын юмаа өөрсдөө өмсөж, эдэлж түүгээрээ бахархдаг. Эх оронч үзэл нь гэе дээ.

Мал маллагааны тухайд Британи, Австрид бараг адил. Малаа хувь хүн өөрөө төхөөрч зарахгүй, амьдаар нь тушаадаг. Боловсон газар түүнийг нь нядалдаг. Гахай, тахиа өвчлөмтгий амьтан тул хувь хүмүүс нууцаар тариа хийж, тэр нь баригдаж, торгуулж байгаа тухай зурагтаар харуулж сэрэмжлүүлдэг. Ер нь байгаа юмаа ард түмэндээ ил тод харуулж ойлгуулж байдаг ба аливаа үйлдвэрлэлд “манан, хөшиг” гэж байхгүй.

Хөдөө малчин фермер айлууд нь яг манайхан шиг эрт босож ажилдаа гарна. Эзэгтэй толгойгоо алчуураар боож, хормогч зүүгээд, үнээгээ сааж, бэлчээрт гаргаж, бидонтой сүүгээ зараад эко амьдардаг. Ажлын зураглал нь манай саальчидтай төстэйвтөр. Тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж байгаа зураглал нь гэвэл айлууд асар майхан босгоод, хиам, махаа болгоод, вино, пивоо уугаад найрсаг тайван дөлгөөн наргина. Манай хөдөөгийнхөн арай баярхуу, ширээгээ бив битүү өрж цамаархаж найрладаг. Хөдөөгийн амьдрал хаана ч тийм учраас би шүүмжлэх гээгүй. Жинхэнэ хөдөөгийн амьдрал тэр гээд орхичихъё. Гэхдээ Монгол шиг онгон байгалиараа газар Европт нэг ч байхгүй шүү дээ.

– үргэлжлэл бий

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгалыг энгийнчлэн ойлгохуй
Хэл солих
Мэдээлэл хайх