“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 23-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ болох гэж байна.
Энэ нь Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Зөвхөн 21 аймаг гэлтгүй Монгол Улсын тэргүүлэгч, манлай хүнсний үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн хүртээл болгодог юм. Уг үзэсгэлэнд оролцогчид сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн ногоо, мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, ченжийн дамжлагагүйгээр бүх бараагаа үйлдвэрийн үнээр борлуулна.