Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

19

Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж болгоно 

21

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

15

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

13

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

19

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

17

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

16

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

18

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

18

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

18

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна
ах

41

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

37

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

34

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

34

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

33

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

32

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

30

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

30

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

30

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

29

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

26

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн
ах

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

Органик үйлдвэрлэл, хүнсний тогтолцоо, газрын доройтлыг бууруулах асуудлыг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан хэлэлцэж байна

“Төв Азийн Органик Форум ба Экспо–2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус форум энэ удаа Монгол Улсад болж байгаа бөгөөд Төв Азийн орнуудын органик үйлдвэрлэл, хүнсний тогтолцоо, газрын доройтлыг бууруулах, тогтвортой үйлдвэрлэл, худалдаа, экспортын хамтын ажиллагааг хэлэлцэж байна.

Бишкек, Алматы хотноо эхэлсэн тус форумыг Улаанбаатар хотноо үргэлжлүүлж байгаа нь Төв Азийн органик салбарын хамтын ажиллагаа мэдлэг, туршлага солилцох түвшнээс бодит түншлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн хамтын ажиллагааны түвшинд шилжих боломж бүрдэж буйн илэрхийлэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сүүлийн жилүүдэд хийсэн Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн төрийн айлчлалууд энэ хамтын ажиллагааны улс төр, дипломат суурийг бэхжүүлсэн.

Ийнхүү Төв Азийн улс орнуудтай улс төр, дипломат харилцааны түвшинд бэхжүүлсэн түншлэлийг худалдаа, бизнес, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь дараагийн чухал алхам болж байна.

Энэ хүрээнд “Төв Азийн Органик Форум ба Экспо–2026” нь Монгол Улс болон Төв Азийн орнуудын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, судлаач, бодлого боловсруулагчдыг холбох шинэ талбар болж байна.

Ч.Даваабаяр: Органик үйлдвэрлэлийг хүнс, хөрс, эрүүл мэндийн уялдаатайгаар харах шаардлагатай

Screenshot

Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үг хэлж, органик үйлдвэрлэлийн хөгжил нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдүүлэх асуудлаар хязгаарлагдахгүй, хөрс, ус, газар ашиглалт, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд болон үйлдвэрлэгчдийн орлоготой уялдах өргөн хүрээний асуудал болохыг онцоллоо.

Тэрбээр газрын доройтол, хүнсний үйлдвэрлэлийн хоорондын уялдааг онцолж, илүү их хүнс үйлдвэрлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үндэс болсон хөрс, ус, газрыг хамгаалах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Мөн Монгол Улсын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, бэлчээр ашиглалтын мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, стандарт, баталгаажуулалт болон зах зээлтэй холбож чадвал органик үйлдвэрлэлийн хөгжлийн нэг боломж болохыг хэлэв.

Ч.Даваабаяр органик үйлдвэрлэлийн асуудлыг Монгол Улсын “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой холбон тайлбарлахдаа хүнсний үйлдвэрлэлийг зөвхөн хэмжээгээр нэмэгдүүлэхээс гадна чанар, аюулгүй байдал, тогтвортой байдал, нэмүү өртөгт суурилсан үйлдвэрлэл рүү шилжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Монгол Улсад органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж байна. УИХ 2024 оны нэгдүгээр сарын 17-нд “Органик бүтээгдэхүүний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, шошголох, худалдаалах болон экспортлохтой холбоотой харилцааг зохицуулж байна.

Түүнчлэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх зохицуулалт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд туссан байдаг.

Мөн органик үйлдвэрлэлд тавигдах шаардлага, баримтлах журмыг 2025 онд шинэчлэн баталж, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, сав баглаа боодол, шошгололт, худалдаа, экспорт, импорт зэрэг үйлдвэрлэлийн үе шатыг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг нарийвчилсан.

Энэ жилийн форум нь Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулж буй онцгой цаг үед болж байгаагаараа мөн ач холбогдолтой.

Газраа сэргээж, хамгаалж чадвал хүнсээ тогтвортой үйлдвэрлэнэ. Харин хүнс үйлдвэрлэлээ байгальд ээлтэй, хөрсөө хамгаалсан арга барилд шилжүүлж чадвал үйлдвэрлэлийн салбар өөрөө газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Монгол Улсын хувьд нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн зохистой ашиглалт, уламжлалт мэдлэг, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн арга барил нь органик үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд давуу тал болох боломжтой. Харин эдгээр уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, стандарт, баталгаажуулалт, зах зээлтэй холбох шаардлагатай.

Форумын хүрээнд оролцогчид Төв Азийн орнуудын органик үйлдвэрлэлийн туршлага, бодлого, стандарт, баталгаажуулалт, зах зээл, экспортын боломжийн талаар хэлэлцэж, үйлдвэрлэгчид хоорондын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалт, шинэ зах зээлийг бий болгох боломжийг эрэлхийлж байна.

Монгол Улс Төв Азийн орнуудтай бэхжүүлж буй түншлэлээ органик үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, экспортын бодит хамтын ажиллагаагаар баяжуулах боломжтой.

Төв Азийн III Органик форум, экспо нь энэ боломжийг бодит ажил хэрэг болгох, Монголын органик бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах шинэ гарцыг эрэлхийлэх чухал талбар болж байна.

Форумын гол зорилго нь “илүү их хүнс” үйлдвэрлэхээс “илүү чанартай, илүү аюулгүй, илүү тогтвортой, илүү үнэ цэнтэй хүнс” үйлдвэрлэхэд шилжих шинэ хандлагыг бүс нутгийн хэмжээнд дэмжихэд чиглэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцолсон “Хөрс эрүүл бол хүнс эрүүл. Хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн санаа нь органик үйлдвэрлэл, газрын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг нэг цогц байдлаар харах бодлогын үндсэн агуулгыг илэрхийлж байгаа билээ.

Төв Азийн III Органик Форум, Экспо–2026 наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуваалцах
Сэтгэгдэл
8 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
idistanaimpian1
2026-10-08 19:59

A wonderful platform with a lot of bonuses for new players. I felt welcomed from the moment I signed up. Check out idistanaimpian1

idrpvip5
2026-10-06 02:57

I have been using this platform for a while now and the payouts are consistently fast. Definitely one of the most reliable sites I have encountered. Check out idrpvip5 if you want a premium feel.

yes365login
2026-09-29 22:50

Finally found a reliable way to access my account. The interface is super smooth and the login process is quick. Highly recommend yes365login for everyone.

ph58casino
2026-09-28 23:58

As a local player I really appreciate how this site understands what we look for in a daily gaming spot. The live tables are powered by trusted studios and the dealers speak our language which makes chatting so much easier. Mobile play is flawless and I never have to download heavy files to keep spinning. Everyone should check out ph58casino for a genuinely fun experience

ak777apk
2026-09-18 09:53

Finally found an app that doesn’t crash every five minutes. The interface is super clean and easy to navigate. Just downloaded ak777apk and I’m already loving the vibe.

jilibet888app
2026-09-03 10:28

Finally found a platform that actually pays out fast. The interface is super smooth and the games are addictive. Highly recommend jilibet888app for anyone looking for a legit experience.

tbjilicasino
2026-09-01 00:08

Just found tbjili casino download! Their bonus structure is wild for PH players. Maximize rewards now at tbjili casino download before the daily events end! Seriously cool find, guys.

Crypto
2026-08-31 00:10

çok bilgilendirici bir yazı olmuş ellerinize sağlık teşekkür ederim

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх