Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,069

Завхан аймагт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй байна

16,072

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

5,239

Булган аймагт хадлангийн талбайн гарц муу байна

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,368

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,937

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,714

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,309

Ургац хураалт эхэллээ

16,185

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,072

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй
ах

М.Пүрэвжав: Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харлаа. Энэ бол сүү биш, ургамлын тос

Өнгөрсөн хугацаанд нийтийн дунд хооллолттой холбоотой төөрөлдсөн худал, ташаа мэдээлэл их гарсан. Манайхан эмч нарыг худлаа ярихгүй гэж итгэдэг. Гэтэл одоо худал ярьдаг эмч нар ч бий болсон байна. Тухайлбал, “Монголчуудын хоногийн хоолонд Омега-3 эх үүсвэр бараг байхгүй тул нэмэлт хэрэглэх шаардлагатай. Учир нь загасны мах хэрэглэдэггүй” гэж та бүхэн сонссон байх. Омега-3-ын реклам шиг зүйлийг Б.Дугархүү эмч хэлсэн байдаг.

Энэ мэдээлэлд залруулга хэлье. Монголчууд таван хошуу малынхаа махыг хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байна. Хэдийгээр загасны маханд байдаг шиг их биш ч, малын мах бага хэмжээгээр Омега-3-ыг агуулдаг. Хэрэв монголчуудын хоногийн хоолонд Омега-3 байдаггүй байсан бол альцгеймер өвчин тусах өндөр эрсдэлтэй байх байсан. Гэтэл манай хөгшчүүл дотор энэ төрлийн өвчин маш ховор тохиолддог. Бид малын махыг өдөр болгон иддэг учраас Омега-3 байгаа гэсэн үг. Нэг хэсэг “Хүүхдэд бантан өгөх нь муу” гэж нэлээд ярилаа. Энэ бол хийж байгаа технологитойгоо шууд холбоотой. Усан дотор хэдхэн ширхэг мах буцалгаад дээр нь цагаан гурил хийвэл шим тэжээлгүй болно. Харин ясны шөл, ногооны шөл, махны шөлөнд хийгээд өгвөл илүү шим тэжээлтэй.

Монголчуудад кофены хуурай сүүг “Milk” гэж ойлгуулсан. Яг үнэндээ энэ бол сүү биш, ургамлын тос. Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харж байлаа. Өмнө цэцэрлэг, сургуулиудад хүртэл кофены сүү өгдөг байсан тохиолдол бий. Бид хүүхдэдээ сүү өгөх ёстой. Гэтэл сүүгээ орлуулаад ургамлын тос өгч байсан үзэгдэл гарч байсан. Энэ хуурай сүүг гадаадад “Alternative non-dairy cream” гэж нэрлэдэг бөгөөд сүү биш, ургамлын тос. Та бүхэн аливааг худалдаж авахдаа найрлагыг нь харж байх нь чухал. Жишээлбэл, хуурай сүүний найрлагад глюкоз сироп, ургамлын гаралтай тос, цэвэршүүлсэн ус, хүнсний нэмэлтүүд, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, хүнсний будаг зэрэг ордгийг харж болно. Ийм зүйлээр тэжээсэн хүүхдүүд насанд хүрээд өвчин тусвал гайхах зүйлгүй. Энэ мэтчилэн буруу, ташаа мэдээлэл эргээд хүмүүст асар сөрөг үр дагавар авчирч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас coconut oil-ыг хамгийн муу буюу “worst” тос гэж мэдээлсэн байдаг. Гэтэл coconut oil 93 хувь ханасан тос гэж ташаа мэдээлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд coconut тосоо л сурталчилж, зах зээлд гаргахаас өөр яах юм бэ. Тэдэнд өөр тос байхгүй шүү дээ. Гэтэл малын сүүл 50 хувь нь ханасан тос, 50 хувь нь ханаагүй тос агуулдаг. Энэ тосыг хүмүүс мөрөөдөж байна. Гэтэл бид өөрт байгаа зүйлээ идэхгүй мөртлөө бүтэн ханасан тос авчраад хэрэглэдэг. Түүнчлэн ургамлын тос дотроос “Наранцэцэгийн тос”-ыг муу гэж яриад байгаа. Ургамлын тос л бол ургамлын тос гэдгийг хэлье. 

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан. Цагаан гурил дотор агуулагддаг гол уураг бол глютен. Гэтэл глютенийг шууд утгаар нь цавуу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, үүнийг цаасан дээр зураг наадаг цавуу шиг ойлгоод байгаа юм. Энэ бол цавуу биш, зүгээр ийм нэртэй уураг. Гурилын цавуулаг шинж чанарыг илтгэж байгаа болохоос гэдсэнд наалдана гэдэг ойлголт хэзээ ч байхгүй.  Сүүлдээ хүний гэдсийг зүгээр л сантехникийн хоолой шиг ойлгож байна. Ус хийгээд л угаана гэх механик ойлголттой байж болохгүй. Хүний бие гэдэг бол тэр чигээрээ бодисын солилцоо бүхий ухаалаг систем юм.Төмс идэх муу гэж мэдээлэл гарсан. Мэдээж жингийн илүүдэлтэй хүн төмс их идэх, тэр дундаа хуурч, шарж идвэл таргалалтад нөлөөлнө. Гэхдээ төмсийг Дэлхийн зүрх судасны холбооноос кали, натрийн хамгийн зохистой харьцаатай байдаг гэж мэдээлсэн нь бий.

 Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав-ын Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалтад тавьсан “Хоол, хүнсний талаарх ташаа мэдээлэл, түүнээс үүдэх зарим үр дагавар” сэдэвт илтгэлээс хүргэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
М.Пүрэвжав: Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харлаа. Энэ бол сүү биш, ургамлын тос
Хэл солих
Мэдээлэл хайх