
Монгол улсын Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцлоо. Энэ хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

Үзэсгэлэнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоо болон өрхийн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм.





