
Швейцарын Холбооны Улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-аас Арвайхээр сумын “Сайхан Монголын өнгө” ТББ-тай хамтран “Ногоо тарья” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд жил бүр 20 айл өрхөд нэг га талбай хуваарилж, төмс, хүнсний ногоо тариалах нөхцөл боломжийг олгодог. Мөн үр суулгац, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангаж, мэргэжлийн агрономич, зөвлөхүүд ногоо тарих явцад техникийн болон арга зүйн зөвлөгөө өгдөг.
Үүний үр дүнд иргэд ногоогоо амжилттай тариалж, жилд дунджаар 1.5-2 тн ургац хураан авч, өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна зах зээлд боруулан орлогоо нэмэгдүүлж байгаа юм.
Ирэх жилээс төсөлд хамрагдах айл өрхийн тоог нэмэгдүүлж, брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт тавин ажиллана гэдгээ Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат илэрхийллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
