Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

2026 онд 1.2 сая тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ

6

Ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах боломж бүрджээ

5

СОР17: Ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл хөрс

5

Улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

6

ГОВЬ-АЛТАЙ: Говийн хөрсөнд жимс, жимсгэнэ тариалж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

7

ДОРНОГОВЬ: 110 га талбайд ногоон тэжээл тариалж байна

3

ХОВД: Тарвасын үнэ буурчээ

5

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг

21

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

102

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа
ах

102

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

101

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

56

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

50

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

35

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

29

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

21

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

20

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

20

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

20

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone
ах

Улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар суманд ажиллаж байна.

Газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжсэний үр дүн гарч, Монгол Улс өмнөх жилээс ахиу ургац хураан авна гэдгийг тариаланчид хэллээ. Ерөнхий сайд тариаланчдын саналыг сонсож, асуудлыг нь шийдвэрлэж, цаашид тариалангийн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого тууштай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Улсын хэмжээнд 2026 онд нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар нийт 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Өмнөх онтой харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, төмсний ургац 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар тус тус өсөхөөр байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн жил га-аас 13 цн улаанбуудай хураан авч байв. Харин энэ жил га-аас 16.5 цн улаанбуудай хураан авах урьдчилсан баланс гарчээ. Өмнөх жилээс ахиу хэмжээний ургац хураан авахад Засгийн газрын бодлогын дэмжлэг чухал түлхэц болсон гэдгийг тариаланчид хэлж байна. Тухайлбал, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдад банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгосон. Одоогоор 951 иргэн, аж ахуйн нэгжид 147.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс Сэлэнгэ аймгийн тариаланчид 42 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

“Өнгөрсөн жил ургац тааруу байсан. Энэ жил бороо хур элбэгтэй, тариалалтын бүх талбайд ургац сайхан ургаж байна. Засаг төрөөс түлш шатахуунаар дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож арвин ургац авах боломж бүрдүүлж өглөө” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн хэлсэн юм.

Тариаланчид хөнгөлөлттэй зээлээр техник, технологио шинэчилсэн. Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэлээ хангах боломж бүрджээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Сэлэнгэ аймаг улсын хэмжээний улаанбуудайн 60-70 хувийг хангадаг. Бид энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, илүү гарсан улаанбуудайгаа экспортлох бүрэн боломжтой” гэв.

Тариалан эрхлэгчид стратегийн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох улаанбуудайг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж, нийлүүлэлтийг баталгаажуулах нь нэн чухал. 2026 оны ургацын урьдчилсан баланс, улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн өөрийн өртөг, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй харгалзах хэрэгцээ бий. Тиймээс улаанбуудайн үнэ тодорхойлох уулзалтыг салбарын яамнаас зохион байгуулж, зөвшилцөх хэрэгтэйг хөндсөн юм. Ингэснээр, тариалан эрхлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нөхөж, цаашид хэвийн ажиллаж, гурилын үнийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тариа хураалтад хүн хүчний хүрэлцээ, тариалангийн бүс нутаг дахь малын тоо толгойн асуудлыг анхаарч үзэх шаардлагатайг хэллээ.

Засгийн газар тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах хүрээнд дараах ажлуудыг хийлээ.

  • Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангайн атар газрыг тариалангийн газарт шилжүүлснээр эргэлтийн талбай 11.8 мянган га-аар 
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтын талбай 2,270 га-аар 
  • Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 2 төрлийн зуны 1314 хүлэмж зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га-аар тус, тус нэмэгдэв. 
  • 24.0 мянган тонн багтаамж бүхий зоорь, агуулах шинээр ашиглалтад орсноор төмс, хүнсний ногооны хадгалалтын нийт багтаамж 325.6 мянган тоннд хүрлээ. 

Ерөнхий сайд Н.Учрал, “Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын чухал зорилт юм. Засгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарна” хэмээлээ.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэнэ, хэмнэлтээ иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахад зарцуулах юм. Хүнсний салбарт улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан. Тодруулбал,

  • 2026 оны намрын ургацаас стратегийн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилт
  • Гурилын үйлдвэрүүд тариалан эрхлэгчдээс хүнсний улаанбуудай худалдан авахад зориулж 120.0 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй, хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах санхүүжилт
  • Тариалан эрхлэгчдээс 12.0 мянган тонн төмс, хүнсний ногоо худалдан авч нөөц бүрдүүлэх санхүүжилт
  • 2026 оны ургац хураалтыг тогтвортой явуулахад анхаарч 5.0 сая литр дизель шатахууны нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн тодотголд тусгажээ. 

Цаашдаа төмс, хүнсний ногооны орчин үеийн зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн бусад дэмжлэгээр дамжуулан тариаланчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх