
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төрийн айлчлал хийж байна.
Уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар нээж, оролцогчдод бизнес аяллын хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулав.


Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар бизнес аяллаа эхлүүлж, үйл ажиллагааны чиглэл болон хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.









Айлчлалын бизнес төлөөлөгчдийн багт монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 60 орчим баялаг бүтээгч туршлага судалж байгаа юм.
