Өндөг нь хүний бие махбодод зайлшгүй шаардлагатай тэжээлийн бүхий л шимт бодисыг агуулдаг. Витамин А, В1, В2, В6, В12, Д, Е, кальци, фосфор, төмөр, натри, кали, цайр, магни, үл орлогдох тосны хүчил омега-3, өндөгний холин зэрэг бодисуудыг агуулдаг.
Үл орлогдох тосны хүчил Омега-3 нь:
- Судас хатуурах, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Хорт хавдрын өсөлтийг саармагжуулан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх
- Цусан дахь холестрины хэмжээг бууруулах, цусны даралтыг тогтворжуулах
- Мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг.
Нэг ширхэг өндөгт агуулагдах уургийн хэмжээ нь 40 гр үхрийн мах, 200 гр сүүтэй тэнцдэг.
Өдөрт хүүхэд 1 ширхэг, насанд хүрэгчид 2 ширхэг өндгийг хэрэглэх нь зохимжтой.
Өндөгний хоногийг хэрхэн шалгах вэ?
Өндгийг усанд хөвүүлэн шалгаж болно.
- Шинэхэн өндөг савны ёроолд үлдэнэ.
- 7 хоногтой өндөг усан дотроо бага зэрэг хөвнө.
- Хуучин өндөг усан дээрээ хөвж ил гарна.(Хүнсэнд хэрэглэж болохгүй)
Өндөгний хадгалалт
Чанарыг стандартын шаардлага бүрэн хангасан өндгийг тусгай зориулалтын агуулахад 0-2 температурт 120 хүртэл хоног хадгалж болдог. Гэрийн нөхцөлд хальстай бүтэн өндгийг хөргөгчинд 20 хүртэл хоног, хальсалсан буюу хальснаас нь салгасан өндөгний цагаан уургийг хөргөгчинд 4 хүртэл хоног, шар уургийг 2 хүртэл хоног хадгалж хүнсэндээ хэрэглэнэ.
Мөн өндөг нь төрөл бүрийн халдварыг тараах эрсдэлтэй учир өндгийг барьсны дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Хүнсэнд хэрэглэхийн өмнө заавал бүлээн усаар угааж, 15 минут чанаж сайтар болгосны дараа хэрэглэх нь зүйтэй юм.