Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

№135 I Хүнсний хувьсгал- “Зөвлөлдөх уулзалт-Баялаг бүтээгчдийн дуу хоолой”

12

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

142

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

7

№ 134 | Хүнсний хувьсгал- 21 аймгийн дуу хоолой

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ

8

Архангай: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг
ах

142

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

105

“Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэрийн нээлт өнөөдөр /2025.09.26/ болно

42

Үндэсний манлай үйлдвэрлэгч “Жүр үр” компани шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

13

ХОВД: Эр хонь 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна

12

№ 133 | Хүнсний хувьсгал- Үйлдвэрлэлээс эхэлсэн хувьсгал

12

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

11

Завхан: Ноос махны ашиг шим жигд тэнцүү сартуул үүлдрийн хонийг үржүүлж байна

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ
ах

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Хойд бүсийн хоршоологчдийн зөвлөгөөнд оролцлоо

Хойд бүсийн хоршоологчдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ажлын алба болон Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 орчим малчин, хоршоологчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зээлийн эргэн төлөлтийн асуудал, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.

Мөн хоршоодод эзэмшүүлэх 5 га газрын зохицуулалт, тэжээлийн ургамал тариалах журмын талаар танилцуулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бүртгэл, тайлагналтай холбоотой мэдээллийг өглөө.

Хойд бүсийн аймгуудын тухайд:

  • Булган аймагт 632 шинэ хоршоо байгуулагдаж, 6313 малчин
  • Орхон аймагт 71 шинэ хоршоо байгуулж, 680 малчин
  • Хөвсгөл аймагт 691 шинэ хоршоо байгуулагдаж, 6796 малчин гишүүнээр тус тус элсжээ.

Зөвлөгөөний үеэр бүсийн хоршоод өөрсдийн ололт амжилтаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэн, харилцан туршлага солилцлоо.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” тогтвортой үргэлжилсэнээр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн гамшиг ослын үеийн эрсдэлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийг бий болгох, хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэлийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтийг бодит ажил болгох зэрэг ач холбогдолтой юм.

Цаашид салбар дундын уялдаа холбоог ханган малын түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах чиглэлд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй хамтарч ажиллах юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Хойд бүсийн хоршоологчдийн зөвлөгөөнд оролцлоо
Хэл солих
Мэдээлэл хайх