Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

29

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

11

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

12

Монгол Улс жилд 170 мянган тонн жимс, хүнсний ногоог Эрээн боомтоор импортолжээ

14

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

43

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

23

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

10

ЗҮҮН БҮС: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗҮҮН БҮСИЙН БООМТООР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

15

Судалгааны ажлын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна

9

Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ

11

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ
ах

358

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

192

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

43

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

34

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

29

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

25

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

23

Нэвтрүүлэг №153 | Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ

23

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

20

Витамины хэрэглээ ба зөв хэрэглэх цаг

19

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

16

Бат бөх унтахад туслах дадлууд

15

Судалгааны ажлын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна
ах

Бидний мэддэг мөртлөө мэддэггүй зохистой хооллолт

Сүүлийн үед эрүүл амьдрал, зохистой хооллолт гэж хүн бүр л ярьж байна. Гэтэл яг зохистой хооллолт гэж юу вэ гэдэг асуултад тов хийтэл шууд хариулах хүн хэд бол? Үнэтэй, чанартай хоолыг өдөр бүр хангалттай хэрэглэх нь зохистой хооллолт гэж хариулах хүн гарах байх. Гаднаас нь харахад зөв юм шиг харагдах ч яг мэргэжлийн үүднээс харахад идэж буй хоол тань танд “зохиж буй нь эргэлзээтэй”.

Тэгвэл зохистой хоол гэж юу вэ гэдэг асуултад хариулахыг оролдъё.

“Зохистой хооллолт гэдэг нь нэг хүчин зүйлээс үл хамаарч, нэг үгээр хариулж үл чадах цогц ойлголт юм. Хүнсний эрүүл аюулгүй байдал, чанар, тухайн хүнсний найрлага, хэмжээ, таны оршин суугаа газар зүйн байршил, тэр бүү хэл хэрэглэх цагаа тохируулах гээд маш олон зүйл нэгдэж байж энэ ойлголтыг буй болгоно. Өдөрт 5 удаа тогтмол цагаар хооллодог ч идэж буй хүнснээсээ хангалттай шим тэжээл, амин дэм авч чаддаггүй бол хоол тань болохгүй байна л гэж дүгнэх хэрэгтэй. Товчхондоо зөвхөн таны биед тохирсон хоол хүнс хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.”

Таны бие дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой тул хэрэглэж буй хүнс тань танд таарч байгаа ч гэр бүлийнхэнд тань зохихгүй ч байх боломжтой. Учир нь эхнэр, нөхөр, хүүхдийн тань биеийн жин, шингээлт, биед хэрэгцээтэй амин дэм, илчлэг танаас “огт өөр”.

Хоол, шим тэжээл судлалын шинжлэх ухаан харьцангуй залуу боловч гэрлийн хурдаар хөгжиж байна. Хүн бүхэн хоол чухал шүү гэдгийг ямар нэг хэмжээгээр ойлгож, эрүүл зохистой хооллохыг хүсэж, мэдлэг мэдээллийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхийг оролдсоор л байна.

Эрдэмтэд олон судалгаа, шинжилгээний дүнд бүх хүнсийг 6 бүлэгт хуваан эдгээрийг тэнцвэртэйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн аюул багатай гэсэн дүгнэлт гаргаж, үүн дээр тулгуурласан зөвлөгөө өгч байна.

Дэлхийд маш олон төрлийн хоолны дэглэмүүд, тэр дундаа алдартай нэрд гарсан, олон хэрэглэгчтэй нь байдаг ч эцсийн дүнд хувь хүнийхээ онцлогт тохирсон орц бүхий дэглэм л үнэхээр үр дүн өгдөг гэдгийг сайтар ойлгох нь зүй. Өөрөөр хэлбэл таны барьж буй дэглэм хэчнээн олон сая хүн хэрэглэдэг алдартай дэглэм байлаа ч таны биеийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохироогүй л бол хоолны дэглэм бус “мөнгөний гарз” болно.

Тийм учраас үнэхээр хүссэн үр дүндээ хүрье гэвэл өөрөө тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болж, судалсны дараа хэрэглэх нь зүйтэй.

Зохистой хооллолт нь таны ажил хөдөлмөр, нас, хүйс, амьдран суугаа орон нутгийн байдал тэр бүү хэл таны биеийн өөрчлөлт, жирэмслэлт, төрөлт, хөхүүл эсэх зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байна.

Хоол тань танд “зохиж” байгаа эсэхийг ерөнхийд нь баримжаалах хэд хэдэн асуулт бий.

Доорх асуултуудад хариулан өөрийгөө “шинжээрэй”.

  • Та тогтмол цагт хооллодог уу?
  • Өглөөний цайгаа заавал уудаг уу?
  • Өдөр бүр сүү, цагаан идээ иддэг үү?
  • Жимс, жимсгэнэ өдөр бүр хэрэглэдэг үү?
  • Бүхэл үрийн гурил, будаа сонгон хэрэглэдэг үү?
  • Гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллодог уу?
  • Давс, өөх тос, элсэн чихрийн хэрэглээгээ өмнөхөөсөө багасгасан уу?
  • Өдөр бүр хангалттай хэмжээний ус (хамгийн багадаа 6 аяга ус) уудаг уу?
  • Түргэн хоол хэрэглэхгүй 6 сар болсон уу?
  • Таны биеийн жин хэвийн үү?
  • Архи, тамхи, хорт зуршилтай юу?

6 аас дээш асуултад тийм гэж хариулсан бол та тун боломжийн сайн байна.

Хичээгээд бүгдийг нь хэрэгжүүлээрэй. Эцсийн үр дүнд нь та хоолонд зохицох биш хоол танд зохицож эхэлнэ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хүний эрүүл, урт чанартай амьдралд хамгийн их нөлөөлөх зүйл бол хамгийн түрүүнд хоол тэжээл гэж үзсэн бөгөөд үүний дараа хүний сэтгэл тайван амгалан байх, нойр хангалттай байх нь хамгийн чухал гэж үзэж байна. Дэлхийн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хоол хүнснээс хоногт авах шим тэжээлээ ямар төрлийн эх үүсвэрээс авахыг зөвлөсөн зөвлөмжийг гаргасан байдаг. Цаг хугацаа байгаль, цаг уурын өөрчлөлт, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд зөвлөмж мөн л өөрчлөгдөж байдаг.

Манай улсын хувьд ч Монгол хүний биед нийцүүлэн хоногт заавал хоол хүнснээс авах шим тэжээлээ ямар төрлийн эх үүсвэрүүдээс авах хэрэгтэйг зөвлөсөн “Гэр зөвлөмж” бий бөгөөд сүүлд 2020 оны 4 сард шинэчлэн гаргасан билээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Бидний мэддэг мөртлөө мэддэггүй зохистой хооллолт
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх