
Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа махны үнэ өсөж, сүүний үнэ буурсан байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар ямааны мах 12000-13500, хонины мах 14000-16500, үхрийн мах 16500-18500 төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин сүү 3000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 2000 төгрөг болж буурчээ.
Харин алтан тариан нэгдүгээр гурил, элсэн чихэр, цагаан будаа, А-80 болон А-92 бензин, дизель түлш зэрэг зургаан төрлийн барааны үнэ тогтвортой байна.