Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

10

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

10

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

28

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

97

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

31

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

28

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

COP17 ба Хүнсний хувьсгал

Around the Venue

© UNCCD/Kiara Worth

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд наймдугаар сарын 27-ны өдрийг “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр” болгон зохион байгуулж, эрүүл хөрс нь бүтээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хүнсний тогтолцооны үндэс болохыг онцоллоо. Хөдөө аж ахуйн газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний үнэ цэнийн сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг уялдуулан хэлэлцсэн нь газрын доройтлыг бууруулах бодлого хүнсний үйлдвэрлэлийн бодлоготой шууд холбоотойг тодотгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, манлайллаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн COP17-ын Ногоон бүсийн 16 дугаар павильонд үйл ажиллагаагаа танилцуулж, үндэсний үйлдвэрлэл, хүнс боловсруулах үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, инновац, бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын төлөөлөгчид болон олон нийтэд хүргэлээ. COP17-ын Ногоон бүсэд 85 мянга гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр “Хүнсний хувьсгал”-ын павильон Монголын хүнсний салбарын туршлага, боломжийг олон улсад танилцуулах нээлттэй талбар болж ажилласан юм.

Мөн “Эрүүл хүнс – Эрүүл хөрс – Эрүүл хүн” уриан дор “Хүнсний хувьсгал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, “Хүнсний хувьсгал” ТББ, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, БНСУ-ын KOPIA зэрэг олон улсын байгууллага, иргэний нийгэм, нийслэл, орон нутгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож, хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, тогтвортой үйлдвэрлэлийн асуудлаар санал солилцлоо.

Ийнхүү COP17-оос Монгол Улсад бий болсон боломжийг цаашид бодит бодлого, төсөл, хөрөнгө оруулалт болгон хувиргах шаардлагатай байна. Үүний хүрээнд “Эрүүл хөрс – Тогтвортой хүнс” гэсэн бодлогын уялдааг бий болгож, газрын доройтол, хөрсний эрүүл мэндийг хүнсний үйлдвэрлэлийн суурь үзүүлэлт болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуйд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал юм.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2024–2033 онд хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг “Хүнсний хувьсгал”-тай уялдуулах боломжтой. Уг хөтөлбөрөөр 17 аймгийн 76 суманд инженерийн дэд бүтэц, тээвэр, логистик, ногоон санхүүжилт, хөдөө аж ахуйн менежментийн шинэчлэлийг дэмжихээр төлөвлөсөн бөгөөд “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сан” буюу GIRAF-ийн санхүүжилтийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр, хадгалалт, логистик, ногоон технологид чиглүүлснээр орон нутгийн хүнсний үнэ цэнийн сүлжээг бэхжүүлэх боломжтой.

Мөн зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бус, хадгалалт, боловсруулалт, сав баглаа боодол, логистик, борлуулалт, экспортыг хамарсан “газраас зах зээл хүртэлх” үнэ цэнийн сүлжээг цогцоор нь дэмжих шаардлагатай. Ингэхдээ Монголын бэлчээрийн мал аж ахуй, органик болон байгальд ээлтэй үйлдвэрлэлийн давуу талыг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, хүнс–газар–хөрс–усны нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

Хамгийн гол нь COP17-ын үеэр бий болсон олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, донор, бизнесийн түншлэлүүдийг зөвхөн уулзалт, санал солилцооны түвшинд үлдээлгүй, бодит төсөл, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолж байв.

Ингэснээр COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” зорилтыг “Хүнсний хувьсгал”-ын дараагийн шаттай уялдуулж, эрүүл хөрс, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн цогц тогтолцоог бий болгох боломж бүрдэх юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
vipjilislot
2026-10-10 04:28

The VIP treatment here is real. I feel valued as a player and the rewards are generous. I am staying with vipjilislot

bdy444
2026-09-17 17:21

Found this place through a friend and it’s actually legit. The bonuses are generous and the customer support team is super helpful. bdy444 is my new go-to platform.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
COP17 ба Хүнсний хувьсгал
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх