Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ

9

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

4

ДУНДГОВЬ: Өрхийн хэрэгцээний ногоогоо тарьж байна

10

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

7

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

7

ДУНДГОВЬ: Ундны усны хатуулаг их байна

9

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

9

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

27

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

18

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?
ах

27

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

26

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

23

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

18

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

15

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone

10

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

9

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

9

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

9

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

7

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

7

ДУНДГОВЬ: Ундны усны хатуулаг их байна

6

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ
ах

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

Өмнөговь аймаг говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур тунадас болон үерийн усыг хуримтлуулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа COP17-гийн оролцогчдод танилцууллаа.

Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор “Говь+Ус” хөтөлбөрийг 2021 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 7-нд шинэчлэн баталжээ. Энэ хөтөлбөр нь усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, гадаргын усыг хуримтлуулах замаар хүн ам, уул уурхай, хөдөө аж ахуйн усны хэрэгцээг тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хур тунадас, үерийн усыг тогтоон хуримтлуулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, 2021 оноос хойш 14 сумын нутагт нийт 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломжийг бүрдүүлжээ.

Энэ нь хур бороо, үерийн усыг тогтоон барихаас гадна хөрсний чийг, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариаланд ашиглах, зэрлэг ан амьтдын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн газрын доройтол, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байгальд түшиглэсэн шийдэл болж байна.

Тухайлбал, Баяндалай суманд орон нутгийн төсвийн 761 сая төгрөгийн хөрөнгөөр 46 мянган м³ ус хуримтлуулах хүчин чадалтай хөв цөөрөм байгуулсан бол Сэврэй суманд усны нөөц ашигласны төлбөрийн орлогоор 1.8 метрийн гүнтэй хөв цөөрөм байгуулж, 6500 м³ ус хуримтлуулжээ.

Цаашид Ханбогд, Ханхонгор, Баяндалай, Даланзадгад, Гурвантэс, Сэврэй суманд нийт 1.2 сая м³-ээс дээш багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Мөн 2026 онд Булган суманд хөв цөөрөм байгуулах 1.09 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил зарлажээ.

Өмнөговь аймаг говийн бүсийн усны хомсдлыг бууруулахад гадаргын усыг хуримтлуулах, байгалийн усны горимыг зохистой ашиглах, булаг шандын эхийг хамгаалах нь чухал гэж үзэж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, туршлагаа COP17-ын хүрээнд танилцуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх