Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ

9

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

4

ДУНДГОВЬ: Өрхийн хэрэгцээний ногоогоо тарьж байна

10

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

7

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

7

ДУНДГОВЬ: Ундны усны хатуулаг их байна

9

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

9

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

27

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

18

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?
ах

27

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

26

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

23

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

18

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

15

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone

10

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

9

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

9

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

9

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

7

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

7

ДУНДГОВЬ: Ундны усны хатуулаг их байна

6

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ
ах

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

Говь-Алтай аймгийн цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна.

Тус аймгийн Засаг дарга Г.Чинбат UNCCD COP17-ын Ногоон бүсэд “Говь-Алтай аймагт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ” сэдэвт илтгэлдээ онцлон хэлж, орон нутагтаа хэрэгжүүлж буй цогц ажлаа танилцуулж байлаа. Тэрээр хэлэхдээ, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хамгийн эхэнд усны асуудалд анхаарсан. Ингэхдээ газрын гүний ус, гадаргын ус, нуур цөөрөм гээд усны судалгааг хийлгэж, судалгааг үндэслэн ширгэсэн гол нуурыг сэргээх, булгийн эхийг хаших ажлуудыг дэс дараатай хийж байгаа тухай танилцуулсан юм.

Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 79.5 хувь нь цөлжилтийн аюулд өртсөн бөгөөд Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дарив сумдын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь сулаас дээш доройтлын зэрэгт хамрагджээ.

Ил мэдээллийг 2022 онд аймгийн газар нутгийн цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын талаарх судалгаанд үндэслэснийг тус аймгийн БОГ-ын дарга Д.Батмагнай хэлж байлаа.

Говь-Алтай аймаг нь уур амьсгалын хувьд хуурай, гандуу бүсэд хамаарах бөгөөд бэлчээрийн доройтол, ган, хуурайшилт, салхи шуурга, элсний нүүдэл зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйл цөлжилт, газрын доройтолд нөлөөлж байгааг ч дээрх судалгаанд дурджээ.

Цөлжилтийн мэдээллийн санд Говь-Алтай аймгийн Халиун сумын ихэнх нутаг нэн хүчтэй, Төгрөг сумын нутаг хүчтэй цөлжилтийн зэрэглэлд багтдаг гэж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачид Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд цөлжилт, газрын доройтол, элсний нүүлт хөдөлгөөний төлөв байдлыг судалжээ.

Тус судалгааг Хөхморьт сумын ЗДТГ, Монгол Элсний тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран 2022 оны наймдугаар сард хийсэн байна. Судалгааны хүрээнд элсжилтийн өнөөгийн төлөв байдал, түүнээс үүдэх сөрөг нөлөөлөл болон элсний нүүлтийг тогтворжуулах арга замыг тодорхойлоход анхаарчээ.

Судалгаагаар Хөхморьт сумын дийлэнх хэсэг элсэрхэг бөгөөд сумын төвийн орчимд байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр томоохон манхан үүссэн нь тогтоогджээ. Мөн ургамлан нөмрөгийн доройтол тал, хөндий болон чийглэг хотгор газруудад илүү ажиглагдсан байна.

Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамгаалалтын хашаа байгуулах, элсний нүүдлийг сааруулах, заг болон бусад ургамлыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, элсний нүүдэл элбэгтэй Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах хамгаалалтын хашаа байгуулж, нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.

Цөлжилт нь зөвхөн газрын бүрхэвчийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй бөгөөд бэлчээрийн бүтээмж, мал аж ахуйн үйлдвэрлэл, усны нөөц, улмаар орон нутгийн иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг тул цөлжилтийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх ажилд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодитой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлон хэлсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх