Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

22

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

9

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ

12

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

8

ДУНДГОВЬ: Өрхийн хэрэгцээний ногоогоо тарьж байна

18

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

10

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

9

ДУНДГОВЬ: Ундны усны хатуулаг их байна

18

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

13

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
ах

37

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

31

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

28

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

26

COP17: НҮБ-ийн конвенцийн талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

22

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

18

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

18

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

17

Иргэдийн чөлөөтэй нэвтрэх бүс-Green zone

13

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

12

ГОВЬ-АЛТАЙ: Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад усны асуудлыг нэн түрүүнд анхаарч байна

10

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 23 хөв цөөрөм байгуулж, 3.12 сая м.куб гадаргын ус хуримтлуулах боломж бүрдэв

9

ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13,6 хувиар өсжээ
ах

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй СОР17 хурал өнөөдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү өдөр нь сэдэвчилсэн өдрүүдийн сүүлийнх бөгөөд маргааш буюу 12 дахь өдөр хурлын тогтоол шийдвэрийг эцэслэж, хаалтыг хийх юм.

“Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-ийг хөрсний эрүүл мэнд, тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэх, COP16-гийн үр дүн болон хэрэгжиж буй түншлэлийн үйл ажиллагаанд тулгуурлан UNCCD-ын 2030 он хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглүүлж байна. Үүнд: хөрсний эрүүл мэндийн талаарх улс төрийн амлалтыг ахиулах, тогтвортой хүнсний тогтолцоонд оруулах хөрөнгө оруулалтыг дайчлах, газрын зохистой менежментийн төвд хүмүүсийг тавих, мөн Риогийн конвенцуудын хүрээнд мэдлэг хуваалцах болон бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг асуудлууд багтаж байгаа юм.

Энэ өдрийн хэлэлцүүлэг таван үндсэн сэдэвт төвлөрнө. Үүнд:

  1. тэсвэртэй хүнсний тогтолцооны суурь болох хөрсний эрүүл мэнд;
  2. хөрсний эрүүл мэндийн үнэлгээ, мониторинг болон нотолгоонд суурилсан мэдээллийн тогтолцоо;
  3. хүн төвтэй, хүртээмжтэй өртгийн сүлжээ;
  4. хөрсний эрүүл мэнд болон хүнсний тогтолцооны өөрчлөлтийг дэмжих санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дайчлах;
  5. бодлогын уялдаа болон яамд хоорондын зохицуулалт юм.

Гол арга хэмжээнүүд:

  • Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн асуудлаарх Сайд нарын тусгай дээд түвшний арга хэмжээ болно.
  • Дээд түвшний хэлэлцээ зохион байгуулагдана.

“Хүнсний хувьсгал” хэлэлцүүлэг болно.

Хэзээ: 16:10-17:40

Хаана: Ногоон бүсийн Өгөдэй танхимд

Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрийн сэдэвчилсэн хэвлэлийн бага хурал болно.

Хэзээ: 14:00

Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим

Илтгэгчид:

Андреа Меза Мурильо (UNCCD-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч)

Баррон Жозеф Орр (UNCCD-ын Ерөнхий эрдэмтэн)

Лифэн Ли (FAO-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал)

Эмелин Феллус (Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн (WBCSD) Хөдөө аж ахуй, хүнс хариуцсан ахлах захирал)

Энэхүү хурлаар хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, газрын тогтвортой менежментийн чиглэлээр гарч буй ахиц дэвшил, түншлэл болон үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжуудыг онцлон танилцуулна. Мэргэжилтнүүд хөрстэй холбоотой гол тайлангуудын үр дүн, дүгнэлтээс танилцуулна. Үүнд Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргасан “Эрүүл хөрсний эдийн засгийн далд хүч тайлан, FAO–UNCCD-ын хамтарсан “Амьд хөрс, үр өгөөжтэй газар нутаг, тэсвэртэй ландшафт: Хөдөө аж ахуйн газар болон хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, эргүүлэн нөхөн сэргээх удирдамж” (Living Soils, Productive Lands, Resilient Landscapes: Guidance on Avoiding, Reducing and Reversing Agricultural Land and Soil Degradation), мөн“Дэлхийн хөрсний нөөцийн төлөв байдал 2026” (The Status of the World’s Soil Resources 2026)тайлангууд багтана. Мөн уулзалтаар UNCCD-ын өгсөн чиглэлийн дагуу Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлөөс (WBCSD) боловсруулан танилцуулсан нөхөн сэргээгдэх ландшафтын талаарх уялдаа бүхий бодлогын хөтөлбөрийг онцлон танилцуулна. Энэхүү хөтөлбөр нь хувийн хэвшлийн зүгээс нийтлэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих хандлага улам бүр нэгдэж байгааг харуулахын зэрэгцээ газрын доройтлыг нөхөн сэргээх, тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолж байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын (CSO) төлөөлөгчдийн COP17-ын талаарх байр суурь: Иргэний нийгмийн төлөөллийн хэвлэлийн бага хурал болно

Хэзээ: 14:30

Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим

COP17 өндөрлөж буйтай холбогдуулан UNCCD-ын Иргэний нийгмийн байгууллагуудын (CSO) төлөөллийн баг сэтгүүлчдийг хаалтын хэвлэлийн бага хуралд оролцохыг урьж байна. Хэвлэлийн бага хурлаар COP17-ын явц, хэлэлцээ болон COP17-ын дараа юу чухал хэвээр үлдэх талаар байр сууриа танилцуулна.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн хаалт ба цаашдын чиглэл

Хэзээ: 17:30–19:00

Хаана: Action Dome

Энэхүү хаалтын хуралдаанаар COP17-ын дөрвөн сэдэвчилсэн өдрийн үр дүнг нэгтгэн дүгнэж, Үйл ажиллагааны хөтөлбөрийг олон талт хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа Зохион байгуулагч орны павильонд хүлээн авалт болно. Тус павильон нь Action Dome-ын хажууд байрлах том улаан гэр юм.

Дагалдах арга хэмжээнүүд:

Өдрийн турш зохион байгуулагдах дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, санхүүжилт, ганг тэсвэрлэх чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд болон газар, усны уялдаа холбооны асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Монцамэ

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх