Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн политехник коллежтэй хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.