Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөөд буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Булган аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч “Хатан мээж хайрхан” компани нэгдлээ.
“Хатан мээж хайрхан” сүүний үйлдвэр нь Булган аймгийн Булган суманд 2020 онд байгуулагджээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь MNS улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж Булган аймгийн бүх дэлгүүрүүдээр түгээж байна.
Тус компани нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай бөгөөд 8 чиглэлээс түүхий эдээ цуглуулан малчдыг орлогожуулах ажилд хувь нэмэр оруулж байна.