Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БУЛГАН АЙМГИЙН ХХААГ-Т ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Энэ хүрээнд 20 гаруй төрийн байгууллагууд уялдаа холбоотой, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэгчид нэгдэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна. Нэг сарын хугацаанд нийт 27 төрийн байгууллага, 10 гаруй үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, 8 олон улсын байгууллагатай уулзалт зохион байгуулаад байна.

Өнөөдөр Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай уулзаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг төлөөлөн:

  • Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
  • Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар оролцлоо.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна.     

Мал аж ахуйн салбараас жилдээ ямааны ноолуур 309,8 тн, хонины ноос 1942,1 тн, тэмээний ноос 4,3 тн, арьс шир 792,8 мянган ширхэг, мах 55334,3 тн, сүү 41,230,3 мянган литр үйлдвэрлэж байгааг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.

Аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид ажиллаж байна. Жилд нэгжээс дунджаар 14.6 цн үр тариа, 110.0 цн төмс, 100 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангаж байна. Гэвч хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БУЛГАН АЙМГИЙН ХХААГ-Т ТАНИЛЦУУЛЛАА
Хэл солих
Мэдээлэл хайх