Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Энэ хүрээнд 20 гаруй төрийн байгууллагууд уялдаа холбоотой, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэгчид нэгдэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна. Нэг сарын хугацаанд нийт 27 төрийн байгууллага, 10 гаруй үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, 8 олон улсын байгууллагатай уулзалт зохион байгуулаад байна.
Өнөөдөр Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Орхон аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн:
- Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал,
- Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат
- Тамгын газрын дарга Ш.Ганболд
- Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадорж
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
- Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.