“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр зохион байгуулдаг ЖДҮҮ эрхлэгчдийн ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА төв талбайд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2022.10.20/ боллоо. Энэхүү арга хэмжээнд “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нар оролцож үг хэллээ.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан доор 4 хоногийн турш /10 сарын 20,21,22,23/ зохион байгуулагдана.
Монгол Улсын хэмжээнд 63,000 ААН-д 906,000 иргэд ЖДҮҮ-ний салбарт ажилладаг. Үүний 70% нь, Нийслэл УБ хотод үйл ажиллагаагаа явуулдаг баялаг бүтээгчид юм. Уг үзэсгэлэнд ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнээ “Гараас-гарт” үйлдвэрийн үнээр худалдаалах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлж өвлийн бэлтгэлээ базаахыг урьж байна.
Үзэсгэлэнд ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлал гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн “Гараас-гарт” үйлдвэрийн үнээр худалдаалагдана.