Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна.
Өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
- ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нар оролцлоо.