Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний хувьсгал орон даяар хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нараар ахлуулсан ажлын хэсгүүд 21 аймагт ажиллаж УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, мөн салбар яамнаас баримталж буй бодлого, зорилтуудыг орон нутгийн засаг захиргаа, иргэдэд танилцууллаа.

Орон даяар зохион байгуулж буй тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгууллаа.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг зүүн гурван аймагт ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, тус аймгууд ирэх 4 жилийн хугацаанд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахад орон нутаг ямар оролцоотой ажиллахыг судаллаа.

Ажлын хэсэгт:

  • УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Батбаатар,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан,
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын албаны хүмүүс ажиллалаа.

“Хүнсний Хувьсгалд”-д Хэнтий аймаг манлайлан оролцоно

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Хэнтий аймагт албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун биечлэн оролцож, энэхүү хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө салбар яамнаас шуурхайлан ажиллаж байгаагаа онцлоод дараах бодлого, зорилтуудыг танилцуулав. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, иргэд, малчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Сүхбаатар аймаг “Хүнсний Хувьсгал” хөдөлгөөнд нэгдлээ

Улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, “Хүнсний хувьсгал”-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Наран ургах нутаг Дорнод аймагт “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймаг албан ёсоор эхлүүллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Тус арга хэмжээнд Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Төвийн болон баруун бүс, говийн бүсийн аймгуудад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсгүүд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнговь аймгуудад ажиллаж, Хүнсний хувьсгалын салхийг орон нутагт сэвэлзүүллээ.

Төвийн бүсийн ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
  • Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын албаны хүмүүс ажиллалаа.

Баруун бүсийн ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал,
  • ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс ажиллалаа.

Говийн бүсийн ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нарын албаны хүмүүс ажиллалаа.

Хүнсний хувьсгал эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхэллээ

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 22 сум, 1 тосгоны Засаг дарга болон аж ахуй нэгжийн 10 гаруй төлөөлөл, 128 багийн 180 гаруй иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийллээ.

Анхдагчдийн өлгий нутаг Булган аймаг

Булган аймаг мах, сүү, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 26,6 хувиар орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна. Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт багтдаг бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар улсын хэмжээний хураасан үр тарианы 10,9, төмсний 1,2, хүнсний ногооны 0,8 хувийг авч, хүн амыг стратегийн хүнсээр хангахад хувь нэмэр оруулсан байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57,3 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг бөгөөд түүний 62,4 хувь мал аж ахуйн салбарт ногддог. Мал ахуйн салбар жилд дунджаар 1-1,2 сая толгой мал зах зээлд борлуулж, 55,3 мянган тонн мах, 41,2 сая литр сүү нийлүүлдэг байна. Хүнсний үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой тус аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг тууштай дэмжиж, орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Орхон аймаг модоо ч тарина, хүнсээ ч үйлдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Зөвлөгөөнөөр үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ.

“Хүнсний хувьсгалыг Сэлэнгэчүүд манлайлна” гэсэн төлөвлөлт танилцууллаа

Сэлэнгэ аймаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгээрээ бусад аймгаас онцлогтой. Хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, ургамлын тос, гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 3-27 хувийг дотооддоо үйлдвэрлэж, махны 49,4 хувийг, сүүний 11 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж буй тус аймгийн хувьд Төрийн тэргүүний санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”-д Сэлэнгэчүүд манлайлна гэсэн төлөвлөлт танилцууллаа.

Дархан-Уул аймаг “Хүнсний хувьсгал”-д 4 чиглэлийн 34 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Дархан -Уул аймаг нь Улсын үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг юм. Тус аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд 4 чиглэлийн 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ховд аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аж үйлдвэрийн сэргэлттэй хоршиж хэрэгжүүлнэ

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боловч төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйлийн хангамж бусад орон нутгаас болон гаднын импортоос 100% хамааралтай байна. Тус аймгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ.

Говь-Алтай аймгийн удирдлагууд “Хүнсний хувьсгал”-ыг боломж гэж харж байна

Тус аймаг нь жимс, жимсгэнэ, халтар арвай, эрдэнэ шишээрээ алдартай бөгөөд энэ онцлогтоо тулгуурлан орон нутагтаа хүнсний хувьсгал хийхээр төлөвлөж байна. Мөн улсын хэмжээнд сонгино, сармисны хэрэгцээг 100 хувь хангахаар зорьжээ. Аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, “Хүнсний хувьсгал”-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эдийн хангамж хамгийн их хүндрэл учруулдаг тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ асуудал шийдэгдээсэй гэж хүсч байгаагаа орон нутгийн үйлдвэрлэгчид хэллээ.

Баянхонгор аймаг дэлхийн зах зээлд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга О.Мөнхсайхан үг хэллээ. Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн “Улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа энэ цаг үед Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах болно.” хэмээн Баянхонгор аймгийн Засаг дарга О.Мөнхсайхан хэллээ.

Говьсүмбэр аймаг хүнсний үйлдвэрүүд нэмж байгуулахаар зорьж байна

Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүнсний үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа. 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой орон даяар өрнөж буй Хүнсний хувьсгалд Говьсүмбэр аймаг идэвхитэй оролцохоо илэрхийллээ.

Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймаг хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнүүдээ экспортлохоор зорьж байна

Дорноговь аймгийн иргэд өөрсдийн бүс нутагт тохирсон, онцлог зүйлээ тодотгосон брэнд бүтээгдэхүүн, нэрийн дэлгүүртэй болох хүсэлтэй байна. Аймгийн Засаг даргын зүгээс брэнд бүтээгдэхүүнээ бий болгож, нэрийн дэлгүүртэй болох эхлэл тавигдсан талаар хэлж, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид талархал илэрхийллээ. Тус аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байгаа талаараа хэлэв. Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Төв, Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа

Ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,
  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ
  • Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг нарын албаны хүмүүс ажиллалаа.

Төв аймаг хүнсний хангамжийн түшиц бүс болно

Төв аймгийн “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уншиж танилцуулан, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт гардууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай” илтгэл, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн тухай илтгэл, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”-д Төв аймгийн оролцоо, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-тэй хэрхэн уялдуулах” талаар илтгэл мэдээлэл хүргэлээ. Төв аймагчууд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийж, Монгол улсын Засгийн газрын Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах ТҮШИЦ АЙМАГ, НИЙЛҮҮЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХОД бодлого, зорилтоо дэвшүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өмнөговь аймаг хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд хөрөнгө оруулалтаа татна

Өмнөговь аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” талаар авах арга хэмжээний тухай 36-р тогтоолыг хэрэгжүүлэхээр 15 зорилт, 27 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэлд 6 зорилт, 11 арга хэмжээ,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд 6 зорилт, 9 арга хэмжээ,
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд 3 зорилт 7 арга хэмжээг тавин ажиллаж байна.

Тухайлбал, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, малчид эрчимжсэн аж ахуйг урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төслүүдэд ханган нийлүүлэлтийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлж сав баглаа боодлын үйлдвэр байгуулах, талх, нарийн боовны үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийж, дунд оврын тоног төхөөрөмж нийлүүлэлтээр дэмжин ажиллана. Органик хүнсний баталгаажуулалтын байгууллагыг байгуулж, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийг кластераар хөгжүүлж, бүтээгдэхүүн борлуулалтын кластер дахь дундын сүлжээ үүсгэх, хорших нэгдэх боломжийг дэмжин ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Дундговь аймаг дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Дундговь аймаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хангамжийн хувийг өсгөх, стандарт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй мах махан бүтээгдэхүүн, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг хангахыг зорьж байна. Тус аймаг 2022 онд 65,9 га талбайгаас 419,2 тн ургац хураан авч, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 4,5 хувь, төмсний 14,5 хувийг хангажээ. Цаашид хамгаалагдсан хөрсний тариалалтыг эрчимжүүлэн хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангах зорилт тавьжээ. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 3170484 толгой мал тоолуулсан бөгөөд цаашид эрүүл, чанартай, ашиг шим өндөртэй малыг өсгөн үржүүлж, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар төлөвлөж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн 5 аймагт ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Увс, Завхан, Баян-Өлгий, Архангай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
  • Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Энхцэцэг
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар,
  • Төслийн захирал Ж.Түвшинсанаа,
  • Төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга,
  • Төслийн хуульч Г.Ариунбаяр нарын албаны хүмүүс ажиллалаа.

Өвөрхангай аймаг Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 ажил хэрэгжүүлнэ

Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болгох зорилготой тус хөдөлгөөнд Өвөрхангай аймаг олон томоохон зорилтыг дэвшүүлж байна. Тухайлбал, тариалангийн эргэлтийн талбайг 20 мянган га-д хүргэж, үр тариа, төмсөөр хүн амын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 50 хувь хангах, малын тэжээлийн тариалалтыг 5.5 мянган га-д хүргэх, мал аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг байгуулах, 10 суманд мал эмнэлгийн анхан шатны ариун цэврийн лаборатори бий болгох гэхчлэн 40 ажлыг 2027 он хүртэл авч хэрэгжүүлэх аж.

Баян-Өлгий аймаг нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан

Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын 1280 гаруй жижиг, дунд аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд 13 сумын нийт 200 гаруй хүн оролцож, 25 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт 2022-2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тус төлөвлөгөөнд нийт 34 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан ба 11 нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 7 нь газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын, 8 нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн, 8 нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр хэрэгжинэ гэдгийг тэрээр онцоллоо. Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид “Хүнсний хувьсал”хөдөлгөөнийг дэмжиж, дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээ хангана гэдгээ илэрхийллээ.

Увс аймаг “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ

Увс аймагт үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд боловсруулж нэг кластерт нэгтгэжээ. Увс аймагт үйл ажиллагаагаа явуулдаг чанар, стандартын шаардлага хангасан хувиараа бизнес эрхлэгч болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн “UBC брэнд”-ийг байгуулжээ. Увс аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд бэлтгэж, экспортод гаргах зорилт тавин ажиллаж буйгаа илэрхийлж байсан юм.

Завхан аймаг нийт 33 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна

“Завхан аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Харин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгогдсоноор сүүний үйлдвэр байгуулах боломжтой болж байна. Хүнсний ногооны хувьд 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Цаашид хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт тавьж, энэ хүрээнд 1000 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөжээ.

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням “Завхан аймгийн улаан саримс нь Монгол Улсын шилдэг 99 брэнд бүтээгдэхүүний нэг. 2013 оноос хойш “Завхан аймгийн улаан саримсны дэд хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна. Төмс хүнсний ногооны хувьд Завхан аймагт анх 10 гаруй өрх “өрхийн тариалан” хэлбэрээр төмс тариалж эхэлсэн. 2012 онд 680 килограмм төмс хураан авч байсан бол одоо аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгж, 48 тонн төмс хураан авч байна. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагаа нэгтгэх бодлого боловсруулан ажиллаж байна” хэмээв.

Мөн сумдад хүнсний аюулгүй байдлыг хянадаг байцаагчтай болох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр суралцах оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр сургахаар энэ хөтөлбөрт тусгажээ.

Архангай аймагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, гахай, тахиа, зөгийн аж ахуй байгуулна

Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Давсны олборлолтыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Газар тариалангийн салбартаа илүү анхаарал хандуулахыг онцлов. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа. Мөн “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил”, “Жайка, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах”, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслүүдийн талаарх мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилтын талаарх мэдээллийг оролцогчдод өглөө.

Ийнхүү “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн 21 аймагт нээлтээ хийж дууссанаар, 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч орон болохын төлөө зорьж буй “Хүнсний хувьсгал”-ын эхлэл орон нутагт тавигдлаа.

Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд орон нутагтай хамтарч ажиллана

Хүн амын гуравны нэг төвлөрсөн “Нийслэл хотын Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр /2022.11.16/ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцуулан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт гардууллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотын нээлтэд

Ерөнхийлөгчийн Тамгын газраас:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрыг төлөөлөн:

  • Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан,
  • Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва
  • Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг албаны хүмүүс, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын 1200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн удирдлагууд ирэх 5 жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцуулсан юм.

Нийслэл Улаанбаатар хотод нийт хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэрийн 15,000 гаруй ажилтан, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй 2800 гаруй иргэн, тариаланч, эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 5000 гаруй өрх, 300 гаруй фермер эрхлэгчид байдаг. Нийслэл хотыг төдийгүй Монгол Улсыг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахад эдгээр хүмүүсийн идэвх, оролцоо чухал. Иймд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжихээ нийслэлийн удирдлагууд илэрхийллээ. Үүнээс гадна нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд орон нутагтай хамтран ажиллана гэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгал орон даяар хэрэгжиж эхэллээ
Хэл солих
Мэдээлэл хайх